Оюуны өмчийг хамтран хамгаална

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийг хамтран хамгаална

Оюуны өмчийг хамтран хамгаална

Оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах асуудлаарх торгоны замын орнуудын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжинд болж байна. “Нэг бүс нутаг, нэг зам” төслийн хүрээнд улс орнуудын урлаг, соёлын өв, тэдний оюуны өмчийг харилцан хамгаалах, эрхзүйн орчныг сайжруулах, энэ чиглэлээр туршлага солилцох, харилцан зөвлөлдөх арга зам, гарцуудыг энэ уулзалтын үеэр хэлэлцэж буй.

Дашрамд өгүүлэхэд, Хятад улс өнгөрсөн оны байдлаар 12 мянга гаруй ном, хэвлэл, аудио бүтээлийн эрхийг олон улсын зах зээлд худалдаалсан бөгөөд энэ нь 2016 оныхоос 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн онд 18 мянга гаруй бүтээлийн эрхийг гаднаас худалдаж авчээ.

"China Daily”-гийн мэдээлж буйгаар, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах асуудал Хятадад ч ярвигтай байгаа бөгөөд өнгөрсөн онд 4000 гаруй байгууллага зохиогчийн эрхийг зөрчин 9.7 сая орчим хувь ширхэг бүтээлийг хулгайгаар хэвлэж, худалдсан байна.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж