Ханжөүгийн олимпт зориулсан Бадамлянхуа ордон

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Ханжөүгийн олимпт зориулсан Бадамлянхуа ордон

Ханжөүгийн олимпт зориулсан Бадамлянхуа ордон
DCIM100MEDIADJI_0029.JPG

Гурван сарын дараа Хятадын Ханжөү хотноо болох Олон улсын ойрын зайн сэлэлтийн 14-р тэмцээн нь бадамлянхуаны хэлбэртэй, архитекторын өвөрмөц шийдэл бүхий тусгай ордонд явагдана.

Энэ нь 2022 оны Хятадын өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах тусгай байгууламж бөгөөд барилга угсралтын ажил нь дуусч байгаа юм байна. Удахгүй албан ёсоор ашиглалтад орох энэхүү онцгой байгууламжид хийх спортын анхны арга хэмжээ нь дээрх Олон улсын ойрын зайн сэлэлтийн тэмцээн юм. Олимпийн наадмын дагалдах хэрэгсэл, тусгай тоноглол бүхий заал танхимуудын тохижилтын ажил одоо ид явагдаж байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ. Өнгөрсөн оны 10-р сараас эхэлсэн, 18 давхар энэхүү нүсэр байгууламжийн ерөнхий дизайн нь бадамлянхуа цэцгийн хэлбэртэйгээс гадна 10477 хүний багтаамжтай юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж