Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2018.08.29) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр айлчлалын үеэр тохиролцсон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн.
Талууд түүнчлэн хоёр улсын эдийн засгийн харилцаа, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ