“John Wick 3” киноны зураг авалт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

“John Wick 3” киноны зураг авалт эхэлжээ

“John Wick 3” киноны зураг авалт эхэлжээ

Матрикс киногоороо олонд танигдсан Киану Ривзийн тоглож байгаа “John Wick 3: Parabellum” киноны зураг авалтын зарим хэсэг ил болжээ. Тэрбээр кинонд өөрийнхөө хэсгийг орлон тоглогчгүйгээр гүйцэтгэж байсныг хөндлөнгийн хүмүүс өөрийн нүдээр харж, зураг авсан байна. “John Wick 3” киноны ерөнхий зураг авалт АНУ-ын Нью Йорк хотноо үүрийн цагаар болж байжээ.

 

John Wick 3: Parabellum кино нь 2019 оны тавдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд хоёрдугаар ангийн төгсгөлөөс үйл явдал үргэлжлэх аж. Гол дүр  John Wick-ын толгойд 14 сая ам.долларын шагнал зарласан түүнийг дэлхий даяар хөлсний алуурчид алахаар эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэрхэн тэмцэж өөрийгөө аврах талаар өгүүлэх юм.

ЭХ СУРВАЛЖ: COMPLEX, DAILY
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж