Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Үерт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ тасалдаж, олон улсын болон орон нутгийн авто зам, төмөр замын хэсэгт саатал гарч, нийтийн орон сууц болон айл өрхүүд усанд автан ихээхэн хэмжээний хохирол үүссэн.

Харин Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос энэхүү үерт өртсөн 30 өрхөд  тус бүрт нь 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлсэн юм.

Тэгвэл эдгээр өрхөд хоёр дахь шатны тусламж болох гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбооноос өчигдөр гардуулан өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж