Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үүдэнд сурах бичиг дэлгэн жагсч байна. Тэд яамыг сурах бичгээр бизнес хийж байна гэж үзээд боловсролын салбарыг улс төрөөс ангид байхыг шаардаж байгаа нь энэ аж.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Боловсролын салбарыг улс төр, намын харьяаллаас ангид байлгах зорилгоор бид даваа гаригаас буюу наймдугаар сарын 27-ноос эхлэн тэмцэж байна. Ингэхгүй бол улс орны тэргүүлэх салбар уналтад ороод байна. Энэ байдлаас гарахын тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээн албан тушаалаасаа огцрох шаардлагатай. Шаардлагын хариуг маргааш албан ёсоор авна. Хэрэв огцрохгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Өнөөдөр сурах бичигтэй цуглааныг хийж байна. Энд 1000 гаруй сурах бичиг байгаа. Энэ нь нэг сургуулийн акталсан сурах бичгийн дөрөвний нэг нь. Үүний цаана мөнгө явж байгаа нь боловсролын салбар сурах бичгээр дамжуулан бизнес хийж байгаагийн илрэл” гэлээ.
Холбоотой мэдээ