Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ    | News.MN

Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ   

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ   

Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготой мэдэгдэл хийлээ   

Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх утга бүхий мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ.

-Таныг 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн. Таныг АТГ-аас шалгаж байгаа юу?

-АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Тэгвэл АТГ ямар учраас ийм мэдэгдэл хийсэн юм бол?

-Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа. Наадмын дараа АТГ манай яаман дээр мэдэгдэл өгөхдөө “төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн байсан. Сая энэ талаараа мэдээлэл хийж байна.

-Тэгэхээр та АТГ-ын мэдэгдлийг үгүйсгэж байна гэсэн үг үү?

-Яамны 30 жилийн ойн тохиох үед Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гараад, ном журмын дагуу ажлаа хийгээд явсан.

-Та ямар нэг шалгуургүйгээр “Эрдэнэзул” компанийг нэр цохож сонгосон юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Яамныхаа ойг тэмдэглэх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан. Тэд тус тусын ажлаа хийсэн.

-АТГ улстөрийн зорилготой ийм мэдээлэл хийсэн гэж та үзэж байна уу?

-Би бол улстөрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн гэж харж байна. АТГ-ын шалгалт хууль журмынхаа дагуу явагдах байх.

-Засгийн газрын гурван ч сайдыг шалгаж байгааг АТГ мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ярьсан уу?

-Үгүй, яригдаагүй.

-Эдлэг шонхрыг нэг жилд гаргах ёстой хэмжээнээс давуулж гаргадаг гээд яригдаад байх юм. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манай яам албан ёсоор эдлэг шонхрын судалгаа хийлгэж байгаа.  Үнэхээр сүүлийн үед яригдаад байгаа тоо баримт үнэн зөв эсэхийг ажлын хэсэг нягтлах байх. Уг асуудлыг энэ оны эцэс гэхэд албан ёсоор цэгцэлнэ. Монгол Улсын хуулиар төрийн дээд зочдын бэлэг болгож эдлэг шонхрыг Төрийн гурван өндөрлөг бэлэглэх эрхтэй. Одоогоор бол бахархалт шувуу гэдэг утгаар нь арилжаалахыг хориглосон.

-Засгийн газрын зүгээс түүхий нүүрсний хэрэглээг 2019 онд хязгаарлах шийдвэр гаргасан. Гэтэл та гэр хорооллын айл өрхийн янданд шүүлтүүр суулгахаар төлөвлөөд байгаа. Таны энэ шийдвэр Засгийн газрын бодлоготой зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, утааны бохирдлыг бууруулах богино хугацаат ажлыг хариуцаж байсан “Цэвэр агаар сан” татан буугдсан учраас манай яаманд шилжиж ирсэн. Дээр нь би Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувьд миний эрхлэх асуудалд багтаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл ярьж байж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Түүнээс бид “дэд бүтцийг сайжруулж, орон сууцжуулахад төдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй” гээд яриад, суугаад байж болно. Харин богино хугацаанд утааг бууруулах нь хамгийн зөв алхам. Энэ ажлуудын эхний хэсгийг өнөөдөр танилцуулна. Тэр нь, Индукцийн технологид суурилж, агаарт тархаж буй нүүрсхүчлийн хий болон азотын хүчлийг бууруулах туршилт юм. Энэ туршилтыг өнөөдөр эцсийн байдлаар хийж байгаа. Хэрэв шийдэгдчих юм бол энэ оны эцэс гэхэд төсөв санхүүг шийдээд, айл өрхүүдэд туршиж эхэлнэ. Тэгээд ирэх оны төсөв дээр хөрөнгө хуваарилж, албан ёсоор хэрэгжүүлэх юм. Ингэж байж эрүүл мэндээ хамгаалах ёстой. Бүгд хандлагаа өөрчлөөд, ажил хийж байгаа нэгнээ дэмжээд, урагшлуулъя. Дээр нь энэ төсөл дээр хамтарч байгаа компани бол БНХАУ-ын ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн компани юм. Ийм компани найман сарын турш энэ төсөл дээр ажиллаж байж, эцсийн хувилбараа өнөөдөр танилцуулж байгаа юм.

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл айл өрхийн хэрэглээг 100 хувь хангаж чадахааргүй байна гэдэг урьдчилсан тооцоолол гараад байсан. Ирэх 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах үед айл өрхүүд “гал алдах” аюулд өртөх вий дээ?

-Монгол Улсад мөрдөж байгаа хэд хэдэн хууль цаашдын хөгжлийн тулгуурд хүндрэл учруулж байна. Нэгдүгээрт, Тендерийн тухай хууль юм. Хоёрдугаарт, аливаа тендер шалгаруулалтад оролцох аж ахуй нэгжид тавьж байгаа шалгуур өндөр байдаг учраас асуудал үүсдэг. Тиймээс энэ хаврын чуулганаар Тендерийн тухай хууль өөрчлөгдөх юм бол тухайлсан ажлыг урагшлуулахад  дөхөм болно гэж харж байгаа. Сайжруулсан түлш үйлдвэрлэх хүсэлтэй хувийн хэвшлүүдээс олон санал ирсэн. Одоо удахгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, шийднэ.

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mergee 2018-08-29 103.10.21.121

идээчин уугаачдын төр засаг тогтсоон.аргаггүй л бөмбөрцгийн шуналтан

Avatar

Зочин 2018-08-29 112.72.11.103

Залуу хүнийг дэмжихээс бид дандаа муу талаас нь ярих одоо болоо юм биш үү жонхуу? . Ийм байвал алсдаа төрд ажиллах залуу хүн байхгүй болох бий . Жонхуу арай дэндэж байна шүү ? . Жонхуу ч төрийг самарч байна даа ?

Avatar

Монгол 2018-08-29 103.57.94.37

Иймэрхүү өлөн юмнуудын байх газар яамны сайд, УИХ гэж бодохоор аймшиг. Чи хийсэн хэргийнхээ ялыг үүрээд зайл. Монголын төрд ийм юмнууд хэрэггүй

Avatar

ЦЭРЭНБАТ 2018-08-29 64.119.25.159

САЙД ХҮН 26 хан КОМПАНИТАЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ АЙ

Avatar

Mgl 2018-08-29 66.181.161.23

Ataach humuusiin bichij bgaag harahaar mongoloos yavmaar boloh yumaa

Avatar

Зочин 2018-08-29 202.9.43.160

Чамайг огцрохгүй бол хүчээр огцруулах цаг ирнэ

Avatar

Зочин 2018-08-29 64.119.27.166

Turiin zahirgaanii dargataigaa niileed ikh l muuhai zuiluud hiij bgaa daa……baigali hamgaalah sangiin ganbaatar zahiraliig hamt shalga

Avatar

Shudarga bai 2018-08-29 64.119.27.166

Ene turiin zahirgaanii dargatai hamt halaa solio nereer turd ajillaj uzeegvi humuusiig oruulj, nogoon pasport nereer tsengeg usnii dargatai bas l ikh mungu idej bgaa daa …

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Ene teneg atsiig sain shalga. Eerch muuraad ailuun erh huuhed shig yarij chadahgui. Iim yum said hiiheer odoo yaanaa . Ene zasgiig yaaraltai ogtsruulah heregtei

Avatar

Зочин 2018-08-29 103.50.206.62

Энэ ЗГч ёстой баларч байнадаа.Буруу үйл ингэж л толгойг ороодог юм даа.Хамааралтай нь тогтоогдсон байхад юу яриад байгаа юм бол энэ хүн.Ийм хүн сайд хийх ёс зүй эрх байхгүй гэдгийг мэдэггүй л юм байхдаа.

Avatar

Зочин 2018-08-29 66.181.161.123

Хүзүүгүйтэй адилхан гар уу

Avatar

Зочин 2018-08-29 202.21.124.134

Өөрсөдийнх нь "НО"-г илэрүүлэх болохоор л "улс төрийн" зорилготой гэж мушгина: Боль зүгээр та нарь ийм үгийг чинь хүүхэд ч ойлгодог болсон.

Avatar

зочин 2018-08-29 202.21.125.35

Энэ Увсынхан яахаараа ий мөнгөний шуналтай байдаг байнаа. /Нямдорж, Хүрэлбаатар, Алтанхуяг, Дорлигжав, Гантөмөр, Сономпил, Баттөмөр, Амарсайхан, Бадрал, С.Отгонбаяр, 2 Анхбаяр гэх мэт/ За тэгээд ТӨХК-н Нямдорж, Хүрэлбаатар нарын томилсон захирлууд ч

Avatar

Иргэн 2018-08-29 203.91.115.44

Их ядуу өссөн улсууд шүү дээ Тэгээд гэнэт их мөнгө, албан тушаал хараад шүлс нь гоождог байхгүй юу

Avatar

Зочин 2018-08-29 103.229.120.40

Ta nar hun muulj baihaar ehleed uursdiiguu bolovsruulaad urdaa baigaa ajlaa sain hiigeed surchih. Ene hun harin ch sain ajillaj baigaa shuu.

Avatar

ККК 2018-08-29 150.129.140.149

ТӨРИЙН ХУВАЛЗ.ККК

Avatar

Зочин 2018-08-29 150.129.140.149

НАЙМААГАА ХИЙГЭЭД МӨРӨӨ ЯВАЛДАА.ТӨРИЙН БӨӨС БОЛЖ ҮЛБИЙЖ ЯВАХААР.ККК.

Avatar

Иргэн 2018-08-29 103.14.38.130

26 компанитай сайд юм уу? Агуу юмаа.

Avatar

АТГ АТГ АТГ 2018-08-29 202.9.40.153

АВИЛГАЧДЫГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙ

Avatar

zochin 2018-08-29 202.131.230.238

хуулийн байгууллага худлаа мэдэгдэл хийнэ гэж байдаггүй юм.

Avatar

zochin 2018-08-29 202.131.230.238

ийм сайд бас байдаг юм уу

Avatar

Зочин 2018-08-29 43.228.131.45

Сайдын төвшинд жинтэй хариулт өгч чадахгүй байна, чамлагдаж байна. Санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй, буруу үг өгүүлбэр ашигласан байна, нуршуу байна, утгын хувьд авцалдаагүй, логикын хувьд маш болхи байна. Өөрийг боловсруул.

Avatar

хаха 2018-08-29 103.57.94.222

Энэ бүтэхгүй ээ харваас өлөн багии

Avatar

Зочин 2018-08-29 202.179.18.61

26 компани арай ч дээ төрөс зайл

Avatar

ulemj 2018-08-29 103.10.23.135

yamar goe tsagtai ah ve? rose gold audemars piguet chin neleen l unetei baih daa. 60-70K usd orchimuu? business hiij bsan hun argachgui l bhdaa. gehdee l turiin said hun baij ingej tsagaa gaihuulj zurag avhuuljin gedeg chin boloogui bgaagiin shinj de

Avatar

Зочин 2018-08-29 202.131.242.42

хаха энэ уба баагий болоогүй ээ

Avatar

Зочин 2018-08-29 49.0.219.210

Er ni hen ni ch garsan bai negniigee arai l heleh yumaa.Es zuitei baibal zugeer sen…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж