"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн" | News.MN

"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

Сурагчид хичээл сургуульдаа бэлтгэн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд хэрэгтэй бүхий л зүйлээ зэхдэг. Гэтэл  өнөөдрийн байдлаар багш нар есдүгээр сарын 3-ний өдөр хүүхдүүдэд хичээл  орох эсэх нь эргэлзээтэй байна.  Учир нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Иймээс  хугацаагүй ажил хаялтыг  есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлүүлэхээр болсноо энэ сарын 23-ний өдөр мэдэгдсэн юм.Тэгвэл энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж. Батзоригоос тодрууллаа.

-Багш нар ажил хаях хэвээрээ  юу?

-Хэвээрээ. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар  хуралдаад  ажил  хаях мэдэгдлээ сургуулийн ажил  олгогч нарт өгсөн. Бид  есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийнэ гэсэн  байр суурин дээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн  нийт сургууль цэцэрлэгийн 70 гаруй хувь нь ажил хаялтад нэгдээд байна. 2017 онд бид нарыг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулсан. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна. Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад   хүлээж авах  хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно.

-Уг нь  Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн  хуралдаанаар багш  нарын цалинг нэмэхээр болсон. Цалингийн хэмжээн дээр санал зөрөлдөв үү?

-Засгийн газрын зүгээс хэлэлцээр хийж үйлдвэрчний эвлэлтэй тохирсон зүйл байхгүй. Засгийн газар өөрийн байр сууриа л  илэрхийлсэн хэрэг. Багш ажилчдын цалинг найман хувиар нэмнэ гэсэн. Үүн дээр л санал зөрөлдсөн. Учир нь бидний зүгээс багш нарын цалин хөлсийг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Харин засгийн газар олон улсын валютын сантай  гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд цалинг 50 хувь нэмэх боломжгүй гээд байгаа.

Багш нарын нийгмийн асуудал бодит амьдрал дээр ямар байна вэ?

-Багш нарын авч байгаа цалингаас амьдралынх нь төвшин шууд харагдана. Багш нарын ихэнх нь адилхан мэргэжилтэй гэр бүлийн хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд хувийг эзэлдэг. Дээр нь цалин, орон сууцны зээлгүй хүн бараг байхгүй учраас багшийн цалин амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Багш нарын авч байгаа цалин өөрийгөө болон ар гэрээ тэжээх нь битгий хэл өдөр тутмынхаа хэрэгцээг арай ядан залгуулах хэмжээнд байна. Залуу багш нар татвараа төлөөд 300 гаруй мянга төгрөг, анги даасан арай олон жил ажилласан нь 500 орчим мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Үнэндээ 400-500 мянган төгрөгийн цалин гэдэг бол өндөр албан тушаалтнууд, бизнесийнхний нэг өдрийн л хоолны мөнгө. Монгол Улсын ирээдүйг бэлтгэдэг хамгийн хариуцлагатай хүмүүс ийм л хэмжээний цалин авч байна. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс багшаас бага цалин авдаг хүмүүсийг олоод ир гэвэл, байхгүй. Цалингаасаа хуримтлал үүсгэж, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй.  Цэцэрлэгийн багш гэхэд хар үүрээр ажилдаа ирээд харанхуй шөнөөр харьдаг. Тэгсэн мөртлөө ямар ч нийгмийн баталгаа, олигтой цалин мөнгөгүй. Нөхцөл байдал ийм хэцүү байгаа учраас багш нарын цалинг нэмэх асуудал өнөөдөр хамгийн чухал байна. Зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд багшийн нийгмийн хамгааллын асуудал үнэхээр хоцрогдсон. Хууль эрхзүйн орчин маш сул. Гэтэл бусад улс орнуудад багш нарын цалин харьцангуй өндөр байдаг. Хөгжингүй орнуудын багш нар 40 мянган ам.доллараас дээш цалин авдаг.

Гэхдээ үлдсэн хоёр хоногт гурван талт хэлэлцээрийн ширээнд суух боломж аль аль талдаа байгаа гэсэн?

-Өнгөрсөн  хугацаанд бид аль болох тохиролцоонд хүрч ажил хаяхгүй байх юмсан гэж бодсон. Гэхдээ Засгийн газар асуудалд хайхрамжгүй  хандаж байна.

-Танай байгууллагын зүгээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой  /МБНҮЭХ/ хэр харилцаатай байдаг вэ?

-Бид өөр, өөр  зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг учраас хамтарч ажиллах шаардлага байхгүй.

– МБНҮЭХ-ны зүгээс танай байгууллагыг үе үеийн Засгийн газраас авлига авч хөдөлмөрчдийн цалин нэмэгдүүлэх боломжийг хаасаар ирсэн гэж мэдээлж байсан?

-Манай байгууллагад тийм зүйл байхгүй. Учир нь бүх намын хүмүүс энэ байгууллагад  хөдөлмөрлөх эрх ашгийнхаа доор нэгдсэн. Хөдөлмөрлөх нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах гэж байгуулагдсан байгууллага учраас янз бүрийн улс  төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй.

Уг нь танай хоёр байгууллагын зорилго нь аль аль талдаа л багш  нарын цалинг нэмэгдүүлэх дэр  нэгдээд байх шиг санагдах юм?

-МБНҮЭХ-ны зорилго биднийхээс өөр.  Бидний үндсэн зорилго  багш ажилчдын эрх ашгийг хамгаалах. Харин тэдний зорилго бол  биднийхээс өөр  улстөржсөн шинж чанартай. Тэднийг хэн нэгэн улстөрчийн гар, хөл болоод  байна гэж хараад байгаа.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-29 202.9.41.162

Харин ч боломж гаргаад нэмэх алхам хийгээд байна ш дээ. Улс орноо, эдийн засгаа АН 4 жил засгийн эрх барихдаа нураачихсан ш дээ. АН засаг барих хугацаанд цалин хэдэн хувь нэмэгдлээ. Санах ойтой байл даа. Цэвэр улс төрийн зорилготой явуулга л байна.

Avatar

Залуу хүн 2018-08-29 202.55.191.205

Зөвөө. Багш хүн ар гэрээ болон бусад зүйлд санаа зовохгүйгээр ажиллаа хийж байж, бидний хүүхдийг сургаж хүмүүжүүлнэ шүү дээ. \nХувийн сургууль, Хувийн эмнэлэг гэдэг зүйл одоо гаарч байна шдээ. Татвар төлөхөө болиод хувийн хэвлийг сонгох ёстой юу эсвэл

Avatar

аааө 2018-08-29 202.126.89.39

Хаяач тэгээд, өөрөөр та нар яаж нэмүүлэхийн хэдэн тэнэг багш нар гэж.

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Zov iim chadamjgui zasgiin gazriig ogtsortol ajil hay. Hurelsuh zailj uz

Avatar

Зочин 2018-08-29 103.50.206.62

Зөв.Хуулийн хүрээнд л энэ ЗГ-г огцортол тэмц.АТГ-н шийдвэрийг эсэргүүцэж байгаа сайд хүртэл байна.Ийм л том толгойтой ЗГ-даа.

Avatar

zochin 2018-08-29 202.21.115.35

Demjij bna . ZG uneheer ajla muu hiij bna.

Avatar

зочин 2018-08-29 150.129.141.244

Цалин нэм гээд л жагсаад эсвэл ажил хаяхаар сүрдүүлээд л асуудлыг шийддэг бол таатайл хэрэг .Гэхдээ цалин нэмнэ гэдэг хэн нэгэн сагсуу,олбигогүй хүний авирласнаар л болчихдог зүйл биш лдээ.Улс орны эдийн засгийн боломж гэж асар том зүйл байдаг.

Avatar

Зочин 2018-08-29 202.9.41.20

Tsetserxed soliorod baix yma, oligarxi she naliin tylamnyd n idej yygad baij baix yy

Avatar

ganaa 2018-08-29 66.181.160.72

batzorig bandi aa odoo bolno doo humuus zalhaj bna nudnii bulai min hogshin avgai nariin saltaand tolgoigoo meduulsen ats

Avatar

зочин 2018-08-29 202.179.31.242

Энэ Батзориг, эрүүл мэндийн Мягмар нар бол жинхэнэ худлаа гарууд ш дээ. Багш эмч нарын нэр барьж харин ч жинхэнэ улс төрждөг, цаашилбал шантааж хийж өөрсдийнхөө амьдралыг л дээшлүүлэх гэж явдаг, олиггүй этгээдүүд дээ. Өөрсдөө улсын ажил хийхгүй

Avatar

Норов 2018-08-29 103.57.95.59

Цалин нэмэхи гэдэг нь санасны зоргоор тоо хэлээд нэмүүлдэг зүйл биш дээ. Улс ын төсвийн бодит боломж , хувь хүний ажлын чанар ,үр өгөөжж зэргийг харгалзан тоготоож олгодог зүйл дээ. муйхардаад бүгдийг нь 50 % нэмэх шаардлага нь буруу байна.

Avatar

Норов 2018-08-29 103.57.95.59

Цалин нэмэхи гэдэг нь санасны зоргоор тоо хэлээд нэмүүлдэг зүйл биш дээ. Улс ын төсвийн бодит боломж , хувь хүний ажлын чанар ,үр өгөөжж зэргийг харгалзан тоготоож олгодог зүйл дээ. муйхардаад бүгдийг нь 50 % нэмэх шаардлага нь буруу байна.

Avatar

21 2018-08-29 202.55.191.130

Urrsduu 350 n say tugrugnii mashin unaad tsalin nemj chdahgui geed baigaa humuus shdei

Avatar

МҮЭ 2018-08-29 202.9.41.198

Миеэ.Энхболдын гар хөл

Avatar

Зочин 2018-08-29 202.9.41.130

Яахын бэ хичээл хийж сайхан дэмий дэнэхгүй юу багш нар нь ирэхгүй юм чинь засаг нь цалинг нь нэмэхгүй юм чинь бид сурч яахын тээ

Avatar

Bogo 2018-08-29 103.26.193.133

эрхэм багш нараа…улс эх ороны чинь боломж тун тааруу байгаа тул сурагчидаа бодоод гадны хүчний захиалгаар ажил хаяна гэдгээ зогсоо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж