БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ тус улсын бага, дунд, ахлах сургуулийн цайны газарт кофе худалдаалахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Тус хуулийг ирэх есдүгээр сарын 14-нөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон гэжээ. Энэ хуулийн зорилго нь бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зөв хооллолтын зуршлыг бий болгох зорилготой бөгөөд хуульд сургуулийн цайны газарт янз бүрийн калори ихтэй, кафеин агуулсан эсвэл илчлэг тэжээл багатай түргэн хоол янз бүрийн сүүтэй кофе зэрэг багтах аж.
Өмнө нь багш нарт зориулж кофе шопууд сургуульд байрладаг байсан ч энэ жилээс эхлэн ямар ч кофе шопуудыг байлгахгүй байх шийдвэрийг гаргасан аж. Тус улсын яамнаас кафеинтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь толгой эргэх, зүрхний хэмнэл алдагдуулах, нойргүйдэл болон мэдрэлийн эмгэг үүсгэдэг ба бага насны хүүхдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэжээ.
2015 оны судалгаагаар нэг кг кофенд 449.1 мг кафеин, шоколадтай сүүнд 277.5 мг байдаг гэж тогтоожээ.
Эх сурвалж: Koreatimes
Т. Мядаг
Холбоотой мэдээ