Сөүлд үер бууж нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ | News.MN

Сөүлд үер бууж нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Сөүлд үер бууж нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ

Сөүлд үер бууж нэг хүн амиа алдаж, хоёр хүн гэмтжээ

БНСУ-ын Сөүл хотын хойд хэсгийн Новон дүүрэг хавиар Мягмар гаригт  09.00 цагийн үед хүчтэй аадар бороо орж үер буусан гэж албаны хүмүүс мэдээлжээ. 170 мм-ийн хур тунадас орж үерийн улмаас 40 настай нэг хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн гэжээ.

Сөүл хотод борооны усны түвшин 75 мм хүрсэн гэв.

Тус улсын Дотоод хэргийн яамны харьяа гамшгийн яаралтай тусламжийн хэлтэс нийт 480 гаруй дуудлага хүлээн авсан гэжээ. Сөүлийн баруун хойд хэсэгт орших Иунпеонг гу дахь 31 оршин суугч гэртээ харих боломжгүй хэвээр байгаа ажээ.

Өчигдөр орой орсон борооны улмаас улсын хэмжээнд 41 айл өрхийн 61  хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 764 айл өрхийн байшин, дэлгүүр  барилга байгууламж үерт автаад байгаа аж. 109 чулуун барилга байгууламж, ханыг засах ажил хийгдэж байгаа гэж яамнаас мэдэгдэв.

Эрх баригчид Инчеон, Кёнги муж зэрэг Сөүл зэрэг томоохон хотуудын  үндэсний парк, гүүр зэргийг хаагаад байгаа юм байна. Мөн засгийн газраас үер усны аюулаас болгоомжилж, хөрсний нуралтаас болгоомжлохыг анхааруулжээ.

 Эх сурвалж: Koreatimes 

Т. Мядаг 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж