Мягмар гаригт болсон хэвлэлийн хурлаар тус арлын захирагч Рикардо Розелло 2017 онд болсон "Мария" хар салхины улмаас нийт 2975 хүн амиа алдсан гэж мэдэгджээ. Энэ нь эрх баригчдын хэлж байгаа албан ёсны тоо аж. Учир нь амиа алдсан хүмүүсийн тоо өнөөг хүртэл зөрүүтэй байсан юм. Хурлын үеэр захирагч хар салхинаас болж маш их хэмжээний хохирол амссан тус муж улсын засаг захиргаа АНУ-ын конгрессоос 139 тэрбум долларын тусламж хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Цагаан ордны мэдээлснээр Холбооны засгийн газраас Пуэрто Риког хариуцсан захирагч Рикардо Розеллог хар салхинд амиа алдсан иргэдийн тоо болон нөхцөл байдлын талаар ил тод мэдээлсэн хэмээн сайшаасан байна. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбооны засгийн газрын магтаалыг төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд Пуэрто Рикогоо илүү АНУ-ын бүс нутаг болох Техас, Флорида мужуудад тусламжаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж шүүмжилсэн аж.
Карибийн тэнгисийн арлуудын нэг Пуэрто Рико улс нь 3.3 сая хүн амтай. "Мария" хар салхинаас болж амиа алдсан хүмүүсийн 45 гаруй хувь нь ядуу буурай ард иргэд байсан гэдгийг судалгаа харуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард тус арлыг дайран өнгөрсөн 250 км/ц-ийн хурдтай “Мария” хар салхи замдаа таарсан бүхнээ сүйтгэж, модыг үндсээр нь сугалж, цахилгааны шугамуудыг унагааж 90 тэрбумтэй тэнцэхүйц хэмжээний хор хохирол учруулсан гэжээ.
Тухай үедээ арлын хүмүүс гурван сар тоггүй, 64 өдөр хоол усгүй, 41 өдөр ямар ч холбоогүй болж байсан аж.
Эх сурвалж: CNN
Т. Мядаг
Холбоотой мэдээ