АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Google компанийг өөрийнх нь нэр хүндэд халдаж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Трамп Google компанийн хайлтын систем нь дандаа түүний муу муухайг дэлгэсэн мэдээ, мэдээлэл хэрэглэгчдэд өгдөг гэж сэжиглэж байгаа аж. “Google олон хүмүүсийг завшиж байна, энэ бол ноцтой асуудал” хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр, тэд болгоомжтой байх хэрэгтэй. Бидэнд мянга гаруй санал гомдол ирдэг хэмээгээд нэр хүндэд нь халдаж байгаа компаниудад ямар арга хэмжээ авах талаараа дэлгэрэнгүй хэлээгүй ч Facebook болон Twitter компаниудад анхааруулга өгсөн байна. Түүнчлэн энэ талаар тодорхой хориг болон хязгаарлалт тавих боломжтой эсэхийг Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Күдлов тусгайлан шалгахаар болжээ.
Харин Трампын энэхүү мэдэгдлийн хариуд Google-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч “Бидний хайлтын систем ямар ч улс төрийн бодлого болон санааг ухуулан сурталчлахаар зохион бүтээгдээгүй. Бид зохион бүтээсэн хайлтын системээ үргэлж хөгжүүлэн боловсруулж байдаг. Түүнээс биш хайлтын үр дүнг жагсааж хүмүүсийн улс төрийн санал бодлыг тусгахаар нийтэд толилуулдаггүй” гэж мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. БАТМАНДАХ