Төв цэвэрлэх байгууламж энэ засаг, энэ хотын өнгөн дээр шинэчлэгдэж байна | News.MN

Төв цэвэрлэх байгууламж энэ засаг, энэ хотын өнгөн дээр шинэчлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламж энэ засаг, энэ хотын өнгөн дээр шинэчлэгдэж байна

Төв цэвэрлэх байгууламж энэ засаг, энэ хотын өнгөн дээр шинэчлэгдэж байна

Нийслэл хотынхны 50 гаруй жилийн хур ялгадас сүүлийн хэдэн жилд амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа зуны улиралд давчдуулах болсон. Бүр 1970-аад оны үеэр Нисэх, Толгойт хавьд үнэртдэг байсан эхүүн үнэр сүүлдээ хотын төв, бүр Төрийн ордонд хүртэл “сэнгэдэг” болсон ч урьд өмнөх Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд төдийлөн арга хэмжээ авч байсангүй.

Түүх сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ.

Малчин хүн малынхаа өтөг бууцыг өдөр бүр сэврээж цэвэрлэдэг байхад нийслэлчүүд ялгадсаа хагас зуун  жил дарсан гэхээр үнэр танар ямар байх нь ойлгомжтой.

Хоёр жилийн өмнө Улаанбаатарт Ази, Европын удирдагчдын чуулга уулзалт АСЕМ болоход мөнөөх гайхал үнэрээ хэдхэн хоног дарах гэж бөөн ажил ундарч байв.

Харин олон жил толгой гашилгасан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал энэ Засгийн газар, хотын энэ удирдлагын өнгөн дээр шийдэгдэж байна.

Энэ оны хавар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар өмнөд хөршид айлчлахдаа олон улсын стандартад нийцсэн цэвэрлэх байгууламж барих талаар харилцан тохиролцож байсан бол асар богино хугацаанд энэ нь ажил хэрэг болох шатандаа шилжлээ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мөн багтаж холбогдох яриа, хэлэлцээнд оролцсон билээ.

Үүний дараахан, өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлсэн юм. Тэр хүрээнд өдөр тутам үүсч, хуримтлагдаж байгаа лагийг халдваргүйжүүлэх, үнэрийг нь дарах төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм.

Бас бохир усны цэвэршүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах гээд олон ажил эхлүүлсэн билээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэл хотын удирдлагууд Их тэнгэр цогцолборт хүлээн авч уулзан Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулах “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолыг үйлдэн тууз хайчилсан юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ үеэр хэлэхдээ 1960-д оны эхээр Хятадын талаас барьж байгуулж өгсөн Энхтайваны гүүр өнөөдөр ч үүргээ гүйцэтгэсээр байгаа шиг одоо баригдах Төв цэвэрлэх байгууламж мөн л урт удаан хугацаанд ашиглагдсаар байх болно хэмээжээ.

Мөн уг байгууламжийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхөө илэрхийлж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг шингээн байгуулж, Улаанбаатар хотын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайна гэдгээ хэлсэн байна.

БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл” нь 300 сая ам.долларын өртөгтэй юм. Хоногт 250 мянган метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай ажээ.

Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орчинд дэгдэх бохирын үнэрийг дарж, агаар, хөрс, усны бохирдлоос сэргийлэхээс гадна, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтцийн нэг хэсгийг шийдэж, Туул голын бохирдлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дүн дагуулах юм байна. Мөн бохир усыг хүлээн авч хими, механик, биологи, нэмэлт гэсэн цэвэрлэгээний дамжлагуудаар дамжуулан цэвэршүүлж, лаг тундасыг бүрэн боловсруулж бордоо болгохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлснээр шинэ байгууламжийн ажлыг ирэх жилийн хавар, газар гэсэх үед эхлэх бөгөөд ажил 1,6 жил үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Хуучин цэвэрлэх байгууламжаа ч орхилгүй техник, технологийг нь сайжруулахаар болжээ.

БНХАУ-ын талаас гурван компанийг уг ажилд оролцуулахаар сонгон шалгаруулжээ. Уг компаниудад Хятад улсын Экзим банк үнэлгээ хийж, Монголын талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Шалгарсан компани Монгол Улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах бөгөөд 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгнө гэсэн нөхцөл тавьж байгаа юм ажээ.

Ийнхүү урт удаан хугацаанд толгойн өвчин болж ирсэн Төв цэвэрлэх байгууламж У.Хүрэлсүхийн Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын үед бүрэн шинэчлэгдэж байна.

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-08-29 202.9.43.85

Сайхан болох нь манайхан замаас нь идчихгүй болшүүдээ. Хятадууд сайн хийнээ. Манайхан өөрснөө юу ч бүр юу ч хийж чадахгүй байж хүнийг муу хэлэхдээ гаргуун юм.

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Uhsen b**s ed nariin ajil hiih gej yu bdiin hudlaa show. Harvaas boon gahai shig luivarchid l bn buzaruud

Avatar

Жанхуу Нь Байна Аа! 2018-08-29 66.181.176.63

Би зүгээр худлаа оноо авах гэж л си ахын хөлд сөгдөж бөгсийг нь үнссэн юм. Яг үнэндээ си ахын б**с харин ч ямар ч өмхий үнэргүй, тун тааламжтай сэнгэнэсэн гоёо үнэртэй юм байна лээ. Миний тун удахгүй баригдаж эхлэх шинэ төмөр замын төсөл шиг энэ төсл

Avatar

Зочин 2018-08-29 66.181.176.63

Би зүгээр худлаа оноо авах гэж л си ахын хөлд сөгдөж бөгсийг нь үнссэн юм. Яг үнэндээ си ахын б**с харин ч ямар ч өмхий үнэргүй, тун тааламжтай сэнгэнэсэн гоёо үнэртэй юм байна лээ. Миний тун удахгүй баригдаж эхлэх шинэ төмөр замын төсөл шиг энэ төсл

Avatar

Жанхуу нь байна аа! 2018-08-29 66.181.176.63

Өмхий хужаагаар бариулж болохгүй шүү, миний монголын “Монгол ялна” багийнхан минь. Энэ цэвэрлэх байгууламжийг яг төмөр зам шиг зогсоож х***а танкны аюулаас сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Би зүгээр худлаа оноо авах гэж л си ахын хөлд сөгдөж б**с

Avatar

ККК 2018-08-29 150.129.140.149

ЭЭ ЧААВААСДАА ЭНЭ ЗАСАГ ТӨРИЙНХ НЬ БАЙЖ БАЙГААГ.ККК

Avatar

Зочин 2018-08-29 66.181.164.135

Энэ улсын үрэлгэн арчаа муутай байдлыг. Шинэ цэвэрлэх байгууламж барих хэмжээний мөнгийг бид бүүр Батболдын үед тарагаад хэн нь ч хожоогүй, одоо гаднаас гуйгаад. Бид өөрсөдөө аймаг бүрт, сум бүртээ цэвэрлэх байгууламж барих хэрэгцээ байгаа

Avatar

Шинэ сэдэв 2018-08-29 103.9.91.34

Цэвэрлэх байгууламжийн асуудлын шийдлийн талаар ард түмэн хангалттай мэдээлэл авсан. Дахин дахин улиглаад байна. Худлаа л биш байгаадаа. Элбэгдорж ерөнхийлөгчийн худал юмыг мянга давтвал үнэн болдог гэсэн сургаалыг хэрэгжүүлж байгаа юм биш биз.

Avatar

Бөмбөрцгийн иргэн 2018-08-29 58.108.114.186

Шинээр байгуулсан хойно нь сулиараач ээ, 5-р цах станц, төмөр зам нтр хаа байна?! Хэдэн жил ярьж байгаа билээ???

Avatar

ЗОЧИН 2018-08-29 66.181.181.73

NEWS.MN – БИЧИЖ БАЙГАА КОММЕНТ БҮРЭН БИЧҮҮЛЭХГҮЙ ДУНДААС НЬ ТАСЛААД БАЙНА , ЭНЭ САЙТ ХЭРЭГ АЛГА , ДОРИУНААР НЬ " ДОРГИО " – РУУ ОРЦГООЁ .

Avatar

ЗОЧИН 2018-08-29 66.181.181.73

БАДЕЛХААН ХЭЛЖ ХЭДЭН ХҮНЭЭР ХИМИЙН БОДИС ЦАЦУУЛЖ ГАНЦ НЭГ УДАА ҮНЭРИЙГ НЬ ТҮР СААРАМАГЖУУСАН БАЙХ . ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА ГЭДЭГ С.БАТБОЛДЫГ ХӨӨРӨГДСӨН ХУДАЛ МЭДЭЭ . ЖИНХЭНЭ ШИНЭЧЛЭХ , ШИНЭЭР БАРЬЖ ШИНЭ ТЕХНОЛОГИ СУУРИЛУУЛАХ АЖИЛ НЬ ИРЭХ 19 ОНЫ ХАВРААС

Avatar

Zochin 2018-08-29 37.169.72.11

Bayr hurgie amjilt

Avatar

Зочин 2018-08-29 43.228.131.110

Худлаа тэнэгтээд байгарай

Avatar

Зочин 2018-08-29 103.87.255.42

Төв цэвэрлэх байгууламж маань энэ нам, засгийн өнгөн дээр л шинэчлэгдэж байна

Avatar

ass 2018-08-29 66.181.167.191

huurhii mongolchuud suirj bndaa

Avatar

Зочин 2018-08-29 103.212.119.176

Өөрийгөө рeкламдаад явах юмаа ажлаа хийгээч

Avatar

Зочин 2018-08-29 202.21.96.18

ӨЧИГДӨР БҮР ИХ ӨМХИЙ ҮНЭРТЭЖ БАЙСАН ШҮҮ

Avatar

Зочин 2018-08-29 202.21.96.18

БИТГИЙ ТЭНЭГ ЮМ БИЧЭЭД БАЙ.

Avatar

Zochin 2018-08-29 122.201.21.19

MAN iin ued ikh zeel gadaadaas avch baina. Hiihgui bol ard tumen munge haachiv,yund zarsan geed asuuh bailgui

Avatar

куа 2018-08-29 66.181.188.82

газрын хулгайч Батболдын гавьяа мэтээр захиалгаар юм бичуулэх зугээр уу цааш нь ярих уу яах уу

Avatar

Зочин 2018-08-29 202.179.27.254

Өмхий үнэртсэн хэвээрээ л байна. Хийж дууссаны дараа харья. Худал зүйл захиалгаар бичүүлэхээ боль. Батболдоо ард түмний татварын мөнгийг үрэхээ зогсоо

Avatar

Зочин 2018-08-29 183.81.171.2

ш** ш** аятайхан мэдээллийг аятайхан ч хүлээгээд авчихаж чадахгүй ацнууд юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж