Оюутнуудаа доромжилсон багшид ёс зүйн хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Оюутнуудаа доромжилсон багшид ёс зүйн хариуцлага тооцно

Оюутнуудаа доромжилсон багшид ёс зүйн хариуцлага тооцно

МУИС-ын оюутнууд өнгөрсөн баасан гаригт /2018.08.24/ төлбөр нэмснийг эсэргүүцэж жагсаал цуглааг зохион байгуулсан. Тус тайван жагсаалын үеэр МУИС-ын доктор, профессор багш О.Мөнхбат оюутнуудынхаа өөдөөс “мал” гэж хэлж, дунд хуруу гаргасан нь олны анхаарлыг татаж, нэлээд зэмлэл хүртсэн. Түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд сургуулийн захиргаа буюу захирал нь ёсзүйн хариуцлага тооцохоор болжээ.

Энэ асуудлаар тус сургуулийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Сургуулийн удирдлагууд тухайн жагсаал болсон өдрийн орой 18.00 цагийн орчимд уулзалт хийгээд зөвшилцсөн. Тус уулзалтад тухайн багшид ёс зүйн хариуцлага тооцох асуудал яригдсан. Мөн О.Мөнхбат багшид ёс зүйн гомдол ирсний дагуу Боловсролын сайд Ц.Цогзолмаа манай сургуулийн захиралд чиглэл өгсөн. Эл асуудлыг манай сургуулийн ёс зүйн хороо шийдвэрлэнэ. Шийдвэр нь гарахаар хэвлэлд албан ёсны мэдээлэл өгнө.  Одоогийн байдлаар О.Мөнхбат багш ажлаа хийж байгаа” гэж мэдээллээ.

О.Мөнхбат нь 1991 оноос хойш тус сургуульд багшилж, тэнхимийн эрхлэгч, проректороор ажиллаж, МУИС-ийн профессор цол хүртсэн аж.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж