Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиол болгон олон салбарын шилдгүүд өнөөдөр төрийн одон медаль хүртсэний дотор урлагийн халуун бүлийнхэн ч багтсан юм. Энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач, концертмейстер Цэцгээгийн Мөнхболд, СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн хөөмэйн багш Баатарын Одсүрэн, СХД-ийн 4-р хорооны иргэн, зураач Шаравын Чойжил нар болон “On’n Off” продакшны С.Ононбат шагнагдлаа.