Сагсан бөмбөгийн эрэгтэй баг шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг шилдгээр тодорлоо

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Бөртэ чоно-2014” наадмын ажлын хэсгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадам маргааш буюу энэ сарын 25-нд болно. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байна.

Харин өнөөдөр оны шилдэг баг болон залуу тамирчид тодорлоо. Оны шилдэг залуу тамирчинд чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн. Үүнийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт олгохоор болсон байна. Мөн оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө 3 баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорлоо.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж