УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гаргаж чадсангүй. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дээрх байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн байсан ч санал хураалтын шатанд гишүүдийн санал тэнцэв. Саналыг хоёр дахь удаагаа хураалгасан ч олонхийн дэмжлэг авч чадалгүй, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороог УИХ-ын гишүүн О.Бурмаа удирдаж байгаад Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.
Г.ДАРЬ