Таван сургуулийг нэгтгэж, таван их сургуулийг хаажээ | News.MN

Таван сургуулийг нэгтгэж, таван их сургуулийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Таван сургуулийг нэгтгэж, таван их сургуулийг хаажээ

Монгол Улсад өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 96 их сургуульд 155 мянган оюутан суралцжээ. Дээд боловсролын сургалтын чанарыг нэмэгдүүлэхийн тулд энэ жил зарим сургуулийг нэгтгэж байгаа. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалангаас тодрууллаа.


-Дээд боловсролын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Дээд боловсролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд асуудлыг гурван түвшинд авч үзэж байгаа. Нэгдүгээрт, оюутан залуус сурлагадаа ямар ахиц гаргаж байгааг судлахын тулд, ижил хөтөлбөрийн дунд ямар ялгаа байгааг гаргахын тулд Боловсролын үнэлгээний төвтэй түвшин тогтоох судалгаа хийнэ. Ингэснээр аль сургууль дээр ямар чанартай сургалт явж байгааг тогтоох боломжтой. Хоёрт, хөтөлбөр рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Магадлан итгэмжлэл дээр сүүлийн гурван жил шалгалт хийсний дүнд шалгуурыг нь өөрчилсөн. Олон улсын түвшинд хүрсэн шалгуураар шалгаж байгаа. Ингэснээр олон улсад долоо, дотоодод 20 орчим хөтөлбөр магадлан итгэмжилсэн. Өөрөөр хэлбэл, манайд олон улсад үнэлэгдэхүйц хөтөлбөр байгаа. Үүнд хөтөлбөрийн харьцуулсан үнэлгээ хийж ажиллана. Гуравдугаарт, чанар дээр хэрэгжүүлж буй хамгийн чухал арга хэмжээ нь сургуулийн үр дүнгээр менежментийг шинэчлэх. Өнгөрсөн жилийн байдлаар магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 32 их сургууль байсны 27 нь магадлан итгэмжлэлийн батламжаа авч, үйл ажиллагаагаа явуулна. Хуульд орсон өөрчлөлтөөр магадлан итгэмжлэгдээгүй сургууль манайд бий. Магадлан итгэмжлэл явуулаагүй сургуулийг аттестатчилах замаар хариуцлага тооцох, чанарыг сайжруулах арга хэмжээ авна. Өнгөрсөн жилээлийн жилд 18 их сургуульд хяналт шалгалт хийсэн. Үүнээс шалтгаалан таван сургуулийг бусад сургуультай нэгтгэх, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажил хийж байгаа бөгөөд зургаан сургуульд хугацаат үүрэг өгч, хоёр сургуульд дахин хяналт, үнэлгээ хийхээр болсон.

-Ямар таван сургуулийг бусадтай нэгтгэж, тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?

-Дээр дурдсан 18 их сургуулийг сонгон шалгасан шалтгаан нь сүүлийн жилд сургалтын үйл ажиллагаа алдагдсан, элсэгчдийн тоо буурсан, багшийн хүрэлцээ тааруу, орчин нөхцөл нь шаардлага хангаагүй зэрэг шалтгаан үүссэн юм. Ингээд шалгалтаар гурван төрлийн арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, тусгай зөвшөөрлийг цуцлах. Зургаан сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой байдаг. Ийм шалтгаанаар таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хоёрт, багшийн хүрэлцээ, хангамж муу байгаа таван сургууль бусад сургуультай нэгдсэн. Гуравт, боловсролын байгууллага заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Магадлан итгэмжлэгдээгүй сургуульд үйл ажиллагаагаа сайжруулах тодорхой хугацаа өгсөн. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тав, бусад сургуультай нэгдсэн таван сургуулийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь тухайн сургуулийн төгсөгчид, багш нарын нэр хүндийг хамгаалах шаардлагатай.

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-08-29 124.158.110.115

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ЭРДЭМ СУДАЛГААНЫ АЖИЛ БАЙТУГАЙ ЭРДЭМТЭЙ БАГШ Ч БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД БАЙЛГААД БАЙГАА ЮМ ВЭ

Avatar

лха 2018-08-29 66.181.184.40

Тэр "Үндэсний" гэдэг хэрийг яахаараа авдөг өгдөг байнаа Өөр нэр хайрлаж болоогүй юмм байхдаа

Avatar

Зочин 2018-08-29 43.242.241.10

ЮУНЫ НЭР ХҮНД ХАМГААЛАХ ХАРИН ОЮУТАНУУД БОЛООД ТӨГСӨГЧИД ТӨЛБӨРӨӨ БУЦААН НЭХЭМЖИЛ БАГШ НАР УДИРДЛАГУУД НЬ УУЧЛАЛ ГУЙ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ГЭЖ НЭГ ЮМ БАЙХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2018-08-29 43.242.241.10

ЮУНЫ НЭР ХҮНД ХАМГААЛАХ ХАРИН ОЮУТАНУУД БОЛООД ТӨГСӨГЧИД ТӨЛБӨРӨӨ БУЦААН НЭХЭМЖИЛ БАГШ НАР УДИРДЛАГУУД НЬ УУЧЛАЛ ГУЙ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ГЭЖ НЭГ ЮМ БАЙХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2018-08-29 202.179.26.84

Хаагдсан сургуулиуд дотор нь УИХ-ын гишvvд байгаа болоод зарлахгуй байгаа биз

Avatar

xaxa 2018-08-29 66.181.177.218

esvel awdagaaa awchihgeed l

Avatar

зочин 2018-08-29 203.217.139.225

Монголын Үндэсний Их Сургууль гэдэг нэг дампуу сургуулийг хамгийн түрүүнд хаагаарай.

Avatar

Зочин 2018-08-29 66.181.184.40

Энэ сэргууль яахлаараа ""ҮНДЭСНИЙ" гэж нэрлэгдэх боловоо.

Avatar

зочин 2018-08-29 66.181.166.196

ямар таван сургуулийг хааж, ямар тавыг нь нэгтгэж байгааг нь бичээч, үгүй бол хоёрын хооронд ийм хогийн цуу яриа шиг юм хийх хэрэг юу байна, тэр сүрхий болор дуран нь юугаа харж шалгаж байдаг юм бэ

Avatar

Б.Есүхэй 2018-08-29 66.181.190.235

Зоригтой, ил тод байж байж муу бүхнийг илааршуулдаг. Үнэнийг хэлэхээс айж байгаа бол энэ төр, төрийн албан хаагчид үнэхээр мохоо, мөлгөр болжээ. Энэ олон чанаргүй их, дээд сургуулиудаа татан буулгаж, бизнес ангилалаас нь салгамаар байна!

Avatar

Зочин 2018-08-29 139.5.216.176

Нэр бичих хэрэгтэй тэртэй тэргүй шаардлага хангахгүй чадваргүй сургуулийг нийтээр мэдэх хэрэгтэй . Ингэж байж сургуулийн чанар чансаа сайжрана. Чадвар, мэдлэг, мэргэжил муутай багш авч хичээл заалгаж оюутан хүүхдүүдийн мөнгөөр бизнес хийгчид

Avatar

Зочин 2018-08-29 103.212.119.48

Улам л цөөлөх хэрэгтэй

Avatar

цогзолмаад 2018-08-29 122.201.21.21

зарлах хэрэгтэй суралцагчидаас гадна сонголтоо хийх гэж байгаа ирээдүйгээ бодох хэрэгтэй

Avatar

иргэн 2018-08-29 202.179.24.251

энэ Амаржаргалан гэдэг хүн мэдлэг боловсролгүй , олигтойхон ч ярьж чаддаггүй юм билээ.

Avatar

Зочин 2018-08-29 66.181.183.154

ардчилсан нийгэмд төрийн үйл ажиллагаа хэвлэл мэдээлэл ил тод байж хүний эрх эрх чөлөө баталгаажих байтал энэ төрийг төлөөлж байгаа хурган дарга авгай юундаа нуугаад хаагаад байдгийн нууц гээд байгаа бол ийм асуудал нууцын жагсаалтаар байхгүйл л байн

Avatar

Zochin 2018-08-29 43.242.243.173

Medeelel il tod baih yostoi bus uu

Avatar

Зочин 2018-08-29 202.21.106.126

Аливаа юмыг нэртэй устай тодорхой бичиж мэдээлж бай…

Avatar

Зочин 2018-08-29 103.57.94.20

Энэ олон сургуулиа хаагаачээээээ нэг л их диплом өвөртөлсөн ажилгүй хүмүүс зоригтой шийдвэрээ гаргаад яваач төр төмөр нүүрээ харуулж сайн цэгцлнх хэрэгтэй

Avatar

Gonesod 2018-08-29 202.179.25.129

Боловсролыг бизнес болгохыг болимоор байна. Ямарч чанаргүй, мэргэжлийн эрэлтийг судлаагүй, зүгээр хэдэн хүүхдүүдийг дээд боловсрол олгоно гээд, хөдөөний хүүхдүүд ялангуяа, охидуудыг ихээр элсүүлж, төгсөхөд нь ажлын байр байхгүй ийм юмыг болимоор байн

Avatar

IRGEN 2018-08-29 202.21.98.138

ZARLAHGUI BOL TOR ZASAG GEMT HEREGTEN BOLNO. UCHIR NI ARD TUMEN BODIT MEDEELEL AVCH CHADAHGUI HUUHDEEREE MONGO TOGROGOOROO HOHIROH YOSTOI YUM UU. BIDEND ZOV SONGOLT HIIH ERH BAIH YOSTOI

Avatar

Зочин 2018-08-29 202.21.106.133

Ашиг сонирхол

Avatar

зочин 2018-08-29 112.72.9.150

Ямар ч чадваргүй , мэдлэггүй, ёс зүйгүй энэ хүнийг даруй огцруулж, дээд боловсролыг аврах хэрэгтэй.

Avatar

Zochin 2018-08-29 123.254.117.2

Zarlaach, haashdaa l medegdene. Manaihan gej Dandaa yum nuusan haasan

Avatar

зочин 2018-08-29 202.179.2.130

аттестатчилах

Avatar

Зочин 2018-08-29 202.9.42.155

Мэдээлэл өгөх боломжгүй л гэх юм. Харин ч ил тол зарлах ёстой юм биш үү?

Avatar

зочин 2018-08-29 43.242.242.6

нэрийг нь мэдээлэхгүй блохоор үнэн худлыг нь хэн мэдэх вэ хаагдсан сургуульд нь залилуулчихвал яана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж