Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиол болгон олон салбарын шилдгүүд өнөөдөр төрийн одон медаль хүртсэний дотор спортын халуун бүлийнхэн ч багтсан бөгөөд тэднийг Спорт бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цолоор “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, боксын холбооны шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа, Гавьяат тамирчин цолоор дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт Энхсайханы Ням-Очир, залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд, шатрын их мастер Батхуягийн Мөнгөнтуул нар шагнагдлаа. Мөн "news агентлагийн"-ийн ерөнхий редактор Б.Бадамгарав Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.
Ч.БОЛОР