Өнөөдөр жүдо бөхийн барилдаан эхэлнэ | News.MN

Өнөөдөр жүдо бөхийн барилдаан эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Өнөөдөр жүдо бөхийн барилдаан эхэлнэ

Өнөөдөр жүдо бөхийн барилдаан эхэлнэ

Индонезийн Жакарта, Палебанг хотуудад Азийн спортын хамгийн том үйл явдал болох Азийн XVIII наадам үргэлжилж байна. Азийн “олимп”-ийн 10 дахь өдрийн дараах байдлаар БНХАУ 97 алт, 64 мөнгө, 45 хүрэл медальтай нийт оролцож буй орнуудаа тэргүүлж байгаа бол Япон, Өмнөд Солонгос удаалж байна. Харин манай Монгол улс гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл нийт 10 медаль хүртээд байна. Манай баг тамирчид чөлөөт бөхийн төрөлд хоёр алт (Э.Бэхбаяр, П.Орхон), нэг мөнгө (Ш.Түмэнцэцэг), гурван хүрэл (О.Үйтүмэн, Э.Сумъяа, А.Батцэцэг), буудлагын төрөлд нэг алт (Г.Нандинзаяа), нэг мөнгө (Ч.Нарантуяа), нэг хүрэл (Г.Нандинзяа), жю-жицу барилдаанд нэг хүрэл (Ц.Удвал) медаль хүртээд байгаа билээ.

Өчигдөр манай улсаас кураш, бокс, хөнгөн атлетик, уран сайхны гимнастик болон параглидингийн төрөлд өрсөлдсөн. Эдгээр төрлүүдээс боксын 60 кг-н жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар өрсөлдөгч тамирчнаа буулган авч хүрэл медалийн болзол хангасан бөгөөд Туркменстаны тамирчин Х.Иманкулиевийг 5:0 харьцаатай хожсон. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНХАУ-ын Шан Жүн байх юм. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал аваргын төлөө тулалдах эрхтэй болно.

Тэгвэл өнөөдрөөс Монголчуудын гол найдвар тавьдаг жүдо бөхийн төрөл эхэлнэ. Эрэгтэй 60 кг-д МУГТ Д.Амартүвшин, 66 кг-н жинд Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, эмэгтэй 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 52 кг-н жинд Г.Ганцэцэг нар татамид гарна. Мөн медалийн тоог нэмэх боломжтой боксын төрөлд Б.Чинзориг, Х.Энх-Амар болон эмэгтэй төрөлд О.Жаргалан нар рингэнд гарна. Үүнээс гадна ширээний теннисний багийн төрөлд, кураш бөх, хөнгөн атлетик, дугуй, параглидингийн төрлүүдэд манай тамирчид өрсөлдөнө.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж