Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Азийн наадам 2018: Индонез

Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Азийн 18 дахь удаагийн наадмын боксын төрөлд өрсөлдөж буй тамирчдаас өчигдөр хоёр нь хүрэл медалийн төлөө тоглов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав.

Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө. Энэ өдөр хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ Тайландын боксчинд 3:2-оор ялагдан, тэмцээнээ дуусгасан байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс