Азийн 18 дахь удаагийн наадмын боксын төрөлд өрсөлдөж буй тамирчдаас өчигдөр хоёр нь хүрэл медалийн төлөө тоглов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д оролцож буй Риогийн олимпод V байрт шалгарсан Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө Туркменистаны тамирчин И.Хурсандыг илт давуу буюу 5:0-ээр ялав.
Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө. Энэ өдөр хүрэл медалийн төлөө эрэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ Тайландын боксчинд 3:2-оор ялагдан, тэмцээнээ дуусгасан байна.
Холбоотой мэдээ