Америк дугуйчин Бен Кинг анх удаагаа ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Америк дугуйчин Бен Кинг анх удаагаа ялалт байгууллаа

Америк дугуйчин Бен Кинг анх удаагаа ялалт байгууллаа

Мэргэжлийн дугуйн Гранд тур зэрэглэлийн олон өдрийн Вуэльта Испаниа уралдааны дөрөв дэх гараа Испанийн баруун өмнөд нутгийн уулархаг бүсэд 162 км-н замд явагдлаа. Нийт 218 дугуйчин гараанаас гарсан ч 176 дугуйчин барианд орсон бөгөөд “Dimension Data” багийн Америк дугуйчин Бен Кинг 4:33 цаг 12 сек-н амжилтаар ялалт байгуулсан. Энэ ялалт нь Америк дугуйчин Бен Кингийн Гранд тур зэрэглэлийн уралдаанд түрүүлж буй анхны ялалт болж байна. Тэр финишийг амжилттай хийж урдаа явсан Франц дугуйчин П.Ролландыг гүйцэн барианд орсноор анхны ялалтаа авсан.

4 дэх гарааны эхний 5-т орсон дугуйчид:

  1. Б.Кинг – 4 цаг 33 мин 12 сек
  2. Н.Сталнов – +2 сек
  3. П.Ролланд – +13 сек
  4. Л.Мэйт – +1 мин 08 сек
  5. Б.Гастуэер – + 1 мин 39 сек

Вуэльта Испаниа уралдааныг нийлбэр дүнгээр “Скай” багийн Польш дугуйчин М.Квятковский 13 цаг 47 мин 19 сек-н амжилтаар тэргүүлж улаан цамцыг эзэмшиж байна. Өнөөдөр тэмцээний тав дахь гараа нам уулархаг уулархаг 188 км-н замд явагдана.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж