Аякс, АЕК, Янг Бойз багууд Аваргуудын лигийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Аякс, АЕК, Янг Бойз багууд Аваргуудын лигийн эрхээ авлаа

Аякс, АЕК, Янг Бойз багууд Аваргуудын лигийн эрхээ авлаа

Хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Европын Аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын плэй-оффын тоглолт явагдлаа. Урьд шөнө Аваргуудын лигийн дөрвөн удаагийн цомын эзэн Нидерландын Аякс клуб Украйны нийслэл Киев хотноо зочлон талбайн эзэн Динамо Киев багтай тоглож  хожлоо. Хоёр багийн эхний тоглолтонд Аякс клуб талбайдаа Динамо Киев клубыг 3-1 харьцаатай хожоод байсан бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-1 харьцаатай ялалт байгуулж аваргуудын лигт өрсөлдөх эрхээ баталгаажууллаа.

Грекийн АЕК Афин талбайдаа Унгарын МОЛ Види клубыг хүлээн авч плэй-оффын хариу тоглолтоо хийж 1-1 харьцаатай тэнцсэн. АЕК Афин клубын энэ тэнцээ аваргуудын лигийг хэсгийн шатнаас оролцох эрхийг нь баталгаажуулсан. АЕК Афин эхний тоглолтондоо Унгарт очоод МОЛ Види клубыг талбайд нь 2-1 харьцаатай хожоод байсан ба нийлбэр дүнгээр 3-2 харьцаатай ялалт байгуулсан.

Швейцарын Янг Бойз клуб ахмад довтлогч Г.Оарогийн дублиэр ялалт байгуулж аваргуудын лигийн эрхээ авлаа. Хорватын Динамо Загреб клуб талбайдаа эхний гоолыг 7 дахь минутанд оруулж аваргуудын лигт өрсөлдөх боломжоо нээж чадсан. Гэвч Янг Бойз клубын 34 настай Франц довтлогч Г.Оарогийн 2-р хагас  оруулсан 2 гоолоор эргэн ирэлт хийн ялалт байгуулсан. Ийнхүү Динамо Загреб харамсалтайгаар Франц довтлогчид хожигдож аваргуудын лигийн эрхээ алдсан бол Янг Бойнз аваргуудын лигийн хасагдах шатнаас өрсөлдөх эрхтэй боллоо.

Өнөө шөнө үлдсэн гурван эрхийн төлөөх Бенфика-ПАОК, БАТЕ-ПСВ, Црвена Звезда-Зальцбург клубуудын дунд плэй-оффын сүүлийн тоглолт явагдснаар 2018-2019 оны аваргуудын лигт өрсөлдөх 32 багийн нэрс бүрэн тодорно.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж