Агаарын тээврийн "Россия" компани зорчигчдоо илүү халамжилна

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Агаарын тээврийн "Россия" компани зорчигчдоо илүү халамжилна

Агаарын тээврийн "Россия" компани зорчигчдоо илүү халамжилна

Оросын агаарын тээврийн "Россия" компани зорчигчдоо илүү тав тухтай байлгах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд Бизнес ангиллаар нисч байгаа зорчигчдодоо аян замын хэрэглэлийн багцыг өгнө хэмээн компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Зургаан цагаас дээш хугацааны нислэгийн зорчигчдод энэхүү багцыг өгөх ажээ. Багц хүүхэд болон насанд хүрэгчдэд гэсэн хоёр төрөл байх юм. 3-12 насны зорчигчид зургийн хэрэгсэл, эвлүүлдэг тоглоом, пазлл, логик таавар, үгийн сүлжээ бүхий номтой жижиг үүргэвчийг авна. Насанд хүрэгчдийн багц аян замд шаардлагатай ариун цэврийн хэрэгслүүдтэй байх юм. Багцыг “Россия” компанийн бэлгэдлийн өнгө болох саарал, улаан хосолсон өнгөтэй цүнхэнд хийжээ.

"Россия" компани нь "Аэрофлот"-ын бүхэлдэхүүнд багтдаг.  “Россия” нь 130 гаруй чиглэлд нисдэг. Өнгөрсөн 2017 онд 11 сая зорчигч тээвэрлэсэн. Оросын агаарын тээврийн топ гурван компанийн нэг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж