“Хангарьд”-аас Гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

“Хангарьд”-аас Гавьяат төрлөө

Жүдо бөхийн отгон дэлхийн аварга, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин Г.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа. 

ОХУ-ын Челябинск хотод болсон 2014 оны ДАШТ-ий 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн шилдэг жүдоч Г.Болдбаатар  “Хангарьд” спорт клубын жудо бөхийн багш, Монгол улсын Гавъяат дасгалжуулагч Ш.Бат-Оршихын шавь юм.

 “Хангарьд” спорт клубын тамирчин, ОУХМ Г.Болдбаатар арав гаруйхан насандаа Эрдэнэтийн бөхийн дэвжээг сонгон ирж, жүдо бөхийн спортод хөл тавьж байсан бол өнөөдөр ийн дэлхийн бөх болж, төрдөө үнсүүллээ.  

Сүүлийн олимп, Лондонгийн дэвжээнээс Монголын тамирчид таван медаль хүртсэний гурав нь “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клубын тамирчдынх байсан юм.” Лондон -2012” олимпийн наадмын боксын төрөлд мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн С.Ням-Очир нар медаль хүртэж, ард түмнээ баярлуулсан нь “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон спортод сонирхолтой, сэтгэлтэй хандаж ирсний нэгээхэн илрэл юм.

Бид “Хангарьд” спорт хорооны тамирчдаа ирэх 2016 оны олимпийн наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэдэг итгэлтэй байдаг бөгөөд тэдний нэг нь өнөөдөр МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор энгэрээ мялаасан Ганбаатарын Болдбаатар юм.

Шинэ гавьяатдаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

“Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны хамт олон.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж