Москва орчмын 60-аас дээш насны иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Москва орчмын 60-аас дээш насны иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ

Москва орчмын 60-аас дээш насны иргэд нийтийн тээврээр үйлчлүүлнэ

Москвагийн метрогоор үнэгүй үйлчлүүлдэг 60-аас дээш насны иргэд есдүгээр сарын 1-нээс эхлээд нийслэлийн Төв тойргийн нийтийн тээврээр мөн адил үнэгүй үйлчлүүлэх болно хэмээн Москва мужийн Нийгмийн хөгжлийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Москва мужийн Захирагч Андрей Воровьевын саналыг мужийн зөвлөл дэмжсэнээр ийнхүү ахмад настнууд зөвхөн метро биш автобус, троллейбус, трамвайгаар үнэгүй зорчих болж байгаа юм.

Үнэгүй зорчихын тулд ахмадууд өмнө хэрэглэж байсан Нийгмийн халамжийн картаа солиулах, карт хэрэглэж байгаагүй иргэд шинээр авах хэрэгтэй ажээ.

Энэ шийдвэр гарснаар Москва орчмын 1,5 сая орчим иргэн нийтийн тээврээр үнэгүй зорчих юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж