"Газпром нефть"-ийн тос, тосолгооны борлуулалт 20 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

"Газпром нефть"-ийн тос, тосолгооны борлуулалт 20 хувиар өсчээ

"Газпром нефть"-ийн  тос, тосолгооны борлуулалт 20 хувиар өсчээ
gaz porm

“Газпромнефть” компанийн том, тосолгооны материалын борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад энэ 2018 оны эхний хагаст 20 хувь нэмэгдэж, 319 мянган тонн болсон байна. Ялангуяа Премиум-класс төрлийн тосны борлуулалт  143 мянган тонн, G-Energy брэндийн тосны борлуулалт 24,4 мянган тонн болсныг тус компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

Компанийн тос, тосолгооны материалын экспорт мөн хугацаанд 13 хувь өсч, 110 мянган тонн болсон байна. Энэ онд тус компани Танзани болон Сингапур улс руу шинээр экспорт хийж эхэлжээ.

Ингэснээр "Газпром нефть" компани дэлхийн 75 орны хэрэглэгчдэд хүрч байна. Тус компанийн G-Energy, G-Profi, Gazpromneft, Gazpromneft Ocean брэндийн тосуудыг импортлогч орнууд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт болон машин эзэмшигчид өргөнөөр ашигладаг.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж