Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна | News.MN

Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна

Элэгний В, С вирусийн илрүүлэг 45.3 хувьтай байна

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийж байгаа билээ.  Тухайлбал, энэ онд хийхээр төлөвлөсөн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг 45.3 хувьтай байна. Түүнчлэн элэгний В, С вирусийн халдварын илрүүлэг  болон  баталгаажуулалт, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг  Австралийн олон улсын гадаад хяналтын чанарын баталгаажуулалтын  сүлжээнд нэгдэн хэрэгжүүлж байгаа нь орон даяар чанарын нэг түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Мөн Элэгний В вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийх ажил наймдугаар сарын 1-нээс эхэлж, вирусийн эсрэг эмчилгээний бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Элэгний С вирусийн халдварын эмчилгээнд вирусийн генотипээс үл хамааран үйлчлэх шинэ эмийн бэлдмэлийг улсын бүртгэлд шинээр авч, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгох боломжийг бүрдүүлсэн юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт,  үйл ажиллагааны 67 чиглэлтэйгээр хэрэгжиж байнагаа. Тухайлбал,

  • Хүн амыг хепатит вирусийн халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.
  • Үндэсний хэмжээнд хепатитын вирусийн халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
  • Хепатит вирусийн халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэл зүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.
  • Хепатит вирусийн халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

Р.РЕНЧИНДУЛАМ

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mgl 2018-08-29 103.229.123.177

Haana shinjilgee eruul mendiin daatgaliin devtreer uzuuleh bolomjtoin bol?

Avatar

Gg 2018-08-29 202.126.89.100

Өрх дээрээ илрүүлээд Happy veritas дээр тоолуулнаа.3 р эмнэлгий урд!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж