"Восток-2018"-д 300 мянган цэрэг оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

"Восток-2018"-д 300 мянган цэрэг оролцоно

"Восток-2018"-д 300 мянган цэрэг оролцоно

ОХУ ирэх сард маш том хүрээг хамарсан цэргийн бэлтгэл сургуулилт хийх талаар мэдэгджээ. “Восток-2018” цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтад 300 мянган цэрэг болон нэг мянган байлдааны нисэх онгоцнуудын оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн Монгол Улс болон Хятад улсын цэргийн хүчнүүд хамтарсан бэлтгэл сургуулилтад оролцох талаар ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. “Энэ хамтарсан бэлтгэл сургуулилт Запад 81-ээс ч илүү том байх болно” хэмээн Сергей Шойгу онцолжээ.“Восток-2018” арга хэмжээ 2018 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдийн хооронд болох аж.

Өнгөрсөн жил болсон "Запад-2017" цэргийн бэлтгэл сургуулилтад Беларус улсын зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилт хийсэн бөгөөд 12700 цэрэг оролцсон хэмээн мэдээлжээ. Гэвч Умард атлантын гэрээний байгууллага /НАТО/ ОХУ-ыг бэлтгэл сургуулилтад оролцсон цэргийн хүчний тоог дарж мэдүүлсэн хэмээн сэжиглэж байгаа гэнэ. НАТО-гийн мэдээлж байснаар 100 мянга гаруй цэрэг "Запад-2017" бэлтгэлт сургуулилтад оролцсон гэж таамагладаг ажээ.

ОХУ “Запад 2017” цэргийн бэлтгэл сургуулилтыг дууссаны дараагаар НАТО-гийн гишүүн орнууд Польшийн нутаг дэвсгэрт өөрсдийн цэргийн бэлтгэл сургуулилтаа хийж байсан удаатай. Драгон-2017 холбоотнуудын цэргийн сургуулилалт долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд арга хэмжээнд 17 мянган цэрэг болон 3500 байлдааны зориулалттай машин техник оролцож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS, REUTERS
Г. БАТМАНДАХ

 

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж