Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна | News.MN

Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Чуулган завсарласан, ойрд ажил гайгүй байв уу?

-Чуулганы завсарлагаанаар тойргийн иргэдтэйгээ уулзах ажлыг зохион байгуулж байна. Мөн ирэх намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Тухайлбал, Гэр бүлийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль намрын чуулганаар хэлэлцэгдэхтэй  холбогдуулан энэ талаар  мэдээлэл судалж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулагдсан. Үүний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, холбогдох хууль, дүрэм журмууд дээр нэлээд ажиллаж байна. Намрын чуулгантай зэрэгцэн түр хорооныхоо  ажлыг эрчимжүүлэхээс гадна улсын хэмжээнд хэрэгжиж байгаа IT-тай холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгахаар УИХ-ын Тамгын газраас  ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгтэй хамтраад төрийн байгууллагуудад шалгалт зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. Мөн саяхан Английн Засгийн газрын шугамаар олон улсын манлайлагчдын хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Энэ үеэр Кембрижийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээний талаар мөн манай улсын хөрөнгийн бирж дээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийн талаар томоохон уулзалтууд хийж тодорхой санал солилцсон.  Манайд сонгуулиас сонгуулийн хооронд төрийн аппарат байнга солигддогоос үүдэж гаднын хөрөнгө оруулалтын ажлууд маш их гацдаг, хийгдсэн ажлууд нь царцсан гээд олон асуудал байна.

-Тухайлбал?

– Ялангуяа боловсролын салбарт хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөр гацсан байдалтай байгаа. Манайхан эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүллээ гэхэд эргэж шалгадаггүй, холбогдох албан тушаалтнууд нь байнга солигддогоос үүдэж олон улсад манай улсын нэр хүнд унаж байна гэдгийг олж харлаа. Төрийн албаны дээд түвшин гэхээс илүүтэй газрын дарга нар, мэргэжилтнүүдийг чадваржуулах ажлуудыг сайн зохион байгуулахгүй бол төрийн албаны анхан шатны ажилчдын уршгаар маш олон  ажлууд гацаж байна. Гаднынхан аливаа сургалтын жишээндээ Сири, Монгол улс шиг гэж манай улсыг дурддаг болсон. Бид өөрсдийгөө ардчилсан орны үлгэр загвар болсон улс гэж ярих дуртай. Гэтэл олон улс биднийг харах түвшин  доогуур гэдгийг  эргэж харахгүй бол цаашлаад гаднын хөрөнгө оруулагчид, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно. Жишээ нь Английн хөрөнгийн бирж дээр очоод уулзахад С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед манай улс Лондонгийн  хөрөнгийн биржийн IT технологийг Монголдоо хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Гэтэл өнөөдөр танай улс Эрдэнэс Тавантолгой  компанийнхаа хувьцааны 30 хувийг яагаад ХонгКонгийн хөрөнгийн биржээр гаргах асуудлыг ярьж байгаа юм гэдэг байдлаар бидэнд хандаж байна. Бодлого ингэж алдагдаж байгаагийн уршиг нь мэдээж нэг нам засгийн эрхэд гарахаараа өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлыг нь зогсоодог. Гэтэл үүний цаана нь  Монгол гэдэг том эрх ашиг явж байдаг гэдгийг хаана хаанаа бодох цаг ирсэн.

"Ц.ЦОГЗОЛМАА САЙД АЖЛАА МЭДДЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮЛСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ"

-Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил жилийн намар бид цэцэрлэгийн бүртгэл, их дээд сургуулиудын сургалтын төлбөрөө ярьсаар сургалтын чанарын асуудлаа орхигдуулсаар ирсэн. Боловсролын салбарыг мэддэг гишүүний хувьд асуухад,  манай улсын боловсролын  тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-2018 оны сүүл гэхэд манай улсын бүх ЕБС-дад  Кембрижийн хөтөлбөр  хэрэгжсэн байх ёстой байтал өнөөдөр тун бүрхэг харагдаж байна. Тус хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх үү, гэрээгээ  сунгах уу үгүй юу гэдгээ тодорхой болгомоор байна. Ер нь өрнөдийн системээр явах уу,  үгүй юу гэдгээ шийдэх шаардлага бидэнд тулгарч байна. Боловсролын салбарт өөрийн гэсэн концепц гэж үгүй болсон. Ямар ч улс оронд  боловсролдоо  хандах өөрийн гэсэн философи гэж байдаг. Монгол Улс  боловсролын ямар философитой орон юм бэ гэхээр хариулах эзэн байдаггүй. Бид өнөөдөр Их Британийн боловсролын системийг нэвтрүүлэх гэж байгаа бол тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдөр ЕБС-иудад Кембрижийн хөтөлбөр, их дээд сургуулиудыг  Америкийн магадлан итгэмжлэлд  оруулна гээд  яам нь шахдаг. ЕБС нь нэг өөр,  их дээд сургууль мөн өөр систем хэрэгжинэ гэдэг бол боловсролын салбарын залгамж чанар байхгүй болсныг илтгэнэ. Үнэхээр бид үндэснийхээ онцлогийг ярих гэж байгаа бол хүссэн ч эс хүссэн ч өрнөдийн эсвэл барууны системийн алинаар нь явах уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Өнөөдөр энэ хэвээрээ явах юм бол Монголын боловсролын салбар дампуурахад ойрхон байна. Боловсролын салбараа өөрчилж, шинэчлэхгүйгээр бусад ямар ч салбар  явах боломжгүй. Бид сайн мэргэжилтнийг  бэлтгэхгүй бол манай улсын том  том төслүүд хөдлөхөд ажиллах мэргэжилтэн байхгүйд хүрнэ. Мөн дараагийн тулгамдсан асуудал нь боловсролын салбар  хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаатай ажиллаж чаддаггүй. Хөдөлмөрийн зах зээлд  эрэлт хэр байгаагаас шалтгаалж боловсролын салбар нь нийлүүлэлтээ хангадаг байх.  Өөрөөр хэлбэл, энэ жил ямар мэргэжил хамгийн их эрэлттэй байна вэ гэдгийг тодорхойлж байж боловсролын зээлийн сан нь оюутны зээлийг хэрхэн олгох уу гэдгээ шийддэг байх  ёстой.  Гэтэл өнөөдөр энэ бүх судалгаа нь алга,  шинжлэх ухаан ч бодлого байхгүй учраас бид урсгалаараа  л явж байна. Дээр нь дээд боловсрол эзэмшээгүй хүн зөөгч хийж болохгүй гэдэг шаардлага тавьчихсан учраас хүн бүр ямар ч хамаагүй дээд боловсрол эзэмших гэж улайрдаг болчихсон.

Мөн залуусыг МСҮТ-д суралц гэж шахдаг мөртлөө  МСҮТ-дээ дэмждэггүй. Хуучин МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөг олгодог байсан бол одоо больсон. Ингэснээр МСҮТ-дэд суралцах оюутны тоо багассан. Төгслөө гэхэд ажлын байраар хангагдаж чаддаггүй. МСҮТ-ийг дэмжихийн тулд компаниудад боломж өгөх хэрэгтэй. Хувийн  томоохон компаниуд дэргэдээ МСҮТ байгуулаад төгсөгчдөө  ажлын байраар хангана гэдэг хариуцлагыг хүлээх ёстой. Энэ систем нэвтэрвэл хүн бүр дээд боловсролтой болъё гэж зүтгэхгүй. Их, дээд сургуулиудыг хаана гэх уриа лоозон ярьсан хүмүүсийг би гайхдаг юм. Боловсролын салбарыг ойлгохгүйгээр шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Миний хувьд энэ салбарын жаргал, зовлонг тодорхой хэмжээгээр мэддэг хүн. Дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа явж  байгааг би мэдэрч ярьж байгаа болохоос бус асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж ярьдаггүй. Хэрэв их, дээд сургуулиуд хаалгаа барчихвал гэмт хэргийн тоо өснө гэдгийг Цагдаагийн байгууллагаас  хүртэл хэлж байгаа шүү дээ.

– Таны хэлж буй дээрх асуудлуудад салбарын яам нь хэр анхаарч байх шиг байна?

-Анхаарах нь байтугай өнөөдөр БСШУСЯ-ны газрын дарга нарт хүнд суртлын механизм нүүрлэчихсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн том зорилт нь гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагүй болгоно гэж тусгасан атал өнөөдөр байдал хэвээр л байна. Энэ онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэг  байхгүй.

Яагаад гэвэл БСШУСЯ тендерээ зарлаж чадахаа болчихсон. Явууллаа гэхэд дандаа ашиг сонирхол дор  тендер явагддаг. Ах дүү, амраг садангийнхаа компанийг оруулах нэрийдлээр тендерийг гацааж оройтуулж зарлаж байгаа нь улсын ажлыг хойш чангааж байна.  Ард түмний халааснаас авсан мөнгөөр Засгийн газар төсвийг нь гаргаад өгчихсөн байтал  яамны хэдэн нөхөд  нь ажлаа ер хийдэггүй.  Уг нь тендерийн ажлыг нийслэл, дүүрэгт нь шилжүүлчихвэл ажил хурдан явна. 2018 оны төсөвт суулгасан мөнгө ингэж л   царцдагийн нэг жишээ нь энэ. Байж байж нэг тендер зарлана түүнийг шударга явуулж чадаагүй учраас тендерт оролцсон компаниуд нь гомдол гаргадаг. Ингээд дахин тендер зарлагддаг. Яаманд зохион байгуулах бүтэц нь  байхгүй атал бүх тендерийг өөр дээрээ авчихсан.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг долоон сургуулийн нэг нь манай тойрогт бий. Мөн нийслэлд хоёр хороо  сургууль, цэцэрлэггүй.  Үүний нэг хороо нь мөн манай тойргийнх.  Өнөөдрийг хүртэл тендер нь зарлагдаагүй  байгаа сургууль, цэцэрлэг энэ жил баригдах нь тун эргэлзээтэй. Аргаа бараад би Сонгинохайрхан дүүрэгт байрлах ИЗИС-ынхаа таван ангид тойргийнхоо хүүхдүүдийг хичээллүүлэх гэж байна. Төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдал улсын ажил гацааж байгааг цаашид засч, залруулахгүй л юм бол  төсөв батлаад ч хэрэггүй. Эхлээд Тендерийн тухай хуулиа өөрчилье, хоёрдугаарт чаддаг, мэддэг хүмүүсээр нь төрийн ажлыг  хийлгэе, нам хамаарахгүйгээр. Өнөөдрийнх шиг дүр зураглалаар сайдыг дагаж ирсэн хэдэн нөхдүүд төрийн албыг замхруулснаар эцэстээ ард түмэн л хохирч үлдэж байна. Яг ийм байдалтайгаар төрийн ажил 28 жил явж  ирлээ шүү дээ.

-Та БСШУСЯ-ны  Ц.Цогзолмаа сайдад сэтгэл дундуур байгаа бололтой, тийм үү?

-Ц.Цогзолмаа сайдыг  би намын эмэгтэйчүүдийн холбоог удирддаг, ажил хэрэгч эмэгтэй гэж хүндэтгэж ирсэн.  Ц.Цогзолмаа сайд ажлаа мэддэггүй, чадваргүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь харамсалтай. Сайдад хавь ойрын хүмүүс нь буруу мэдээлэл өгснөөс буруу шийдвэр гаргаж байна. Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж, бодит нөхцөл байдалтай танилцаж, явж ажилламаар байна. Энгийн сургуулийн нэг багштай уулзаад нөхцөл байдалтай нь танилц л даа. Багшийн хөгжлийн тухай хуулийг батлахдаа насаараа Монголын төрд ажилласан хүмүүсийг хал гэж тусгаагүй. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид шинэ бүтцээр ажиллаад шинэ мэргэжилтнүүдтэй байх ёстой гэж дарга нь  яриад байгаатай нь би огт  санал нийлэхгүй. Ер нь бол менежер  хүн бусдаар ажлаа зөв хийлгэдэг байх ёстой.

-Та Ц.Цогзолмаа сайдад зөвлөх, туслах үе бий юу?

-Би Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан батлуулж  маш том тус хүргэсэн. Уг хуульд асар чухал бодлогын концепц суусан. Төрийн албаны тухай хуульд ч ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг тусгаагүй  байдаг. Тэгвэл Багшийн хөгжлийг дэмжих тухайн хуульд ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системд суурилсан урамшууллыг  бий болгосон. Энэ хуулийн хэрэгжилтийг яамнаас  шахаад ажиллачихвал боловсролын салбарын ажил урагш явна. Авах цалин оруулж байгаа хувь нэмэр хоёр нь  тэнцүү байх ёстой гэдэг шударга байдлын онол гэж бий.  Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр цалинг бодитойгоор нэмж байгаа ойлголт биш. Харин инфляцад сөргөөр нөлөөлж байгаа хэрэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тусам халамжийн бодлогод сөргөөр нөлөөлдөг. Цалинг нэмэхдээ урамшууллын тогтолцоогоор өөрчилж нэмэх ёстой гэж  би Засгийн газарт удаа дараа санал тавьж байсан.

"ГИШҮҮД ТОЙРОГТОО БЭЛЭГ ТАРААХ НЬ БАЙХ ЁСТОЙ Л ҮЗЭГДЭЛ"

Хоёулаа боловсролын асуудлаар нэлээд ярилцлаа. Ярианы сэдвээ одоо өөрчилье. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой  үүссэн асуудал нь МАН-ын дотоод хямрал, төрийн албан хаагчдад нь хүртэл “халдварлалаа”  гэж олон нийт үзэх боллоо. Энэ үйл явцад та дүгнэлт хийж байгаа байх?

-МАН-ын эв нэгдэлгүйгээс болж хоёр газрын дарга нарын хооронд үл ойлголцол гараагүй  гэж би хувьдаа ойлгож байгаа.  Хувь хүмүүсийн хоорондын асуудал. Гэхдээ бид эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн байгууллага дотор ийм ёс зүйгүй,  хариуцлагагүй нөхдүүд ажилладаг болохыг харууллаа. Ажлаа хийж байсан залууг хэрцгийгээр ажлын байрны дарамт үзүүлж амь насанд нь халдана гэдэг бол бид олон улсаас ичих асуудал. 28 жилийн хугацаанд төрийн алба ингэж л ялзарсан байна.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан даруйд ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна.  Таны хувьд ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байгаа юу?

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг дэмжээд би гарын үсгээ зурсан. Ээлжит бус чуулганаар замхарсан олон асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай байна. Ялангуяа Монголбанкны асуудал, Стандарт банк зэрэг нийгэмд сенсаци дагуулсан олон хэргүүдийг шалга гэсэн л  шаардлага тавьж байгаа.

Эрдэнэтийн 51 хувийг алдах эрсдэл бий болчихсон байгааг та мэдэж байгаа байх. Гэвч Засгийн газраас уг асуудлаар байр сууриа өнөө хэр илэрхийлээгүй.  Та Эрдэнэтийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэн нэгэн хүний хариуцлагагүй үйлдлээс бий болгосон өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх  нь байж болзошгүй асуудал. Үүнийг шалгаж буруутай этгээдийг нь тогтоох хэрэгтэй. Уг нь АТГ-ын л  хийх ажил нь шүү дээ.

-АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцрох ёстой гэж үзcэн. Нэг сайд нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байгаа. Энэ мэт улс төрийн хүрээнд өрнөж байгаа зарим асуудлаас болж дахин Засгийн газар ганхах нөхцөл байдалд хүрч болзошгүй болчихлоо гэж харах хүмүүс олон байх шиг байна?

-Засгийн газар солигдлоо гээд үр дүнд хүрэх боломж байхгүй. Нэг сайдыг солилоо гээд ч өөрчлөгдөхгүй. Үүний оронд шахан шаардаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Засаг солигдсоноор хэн хохирч үлдэх үү гэхээр ард түмэн л хохирно. Одоо хугацаа ч алга. Нэг сайдыг нь ч сольё гэсэн бодол надад алга.

-Та УИХ-ын гишүүнээр ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сайн сайхан, саар муу гээд юу эсийг үзэхэв. Хамгийн хүндрэлтэй тал нь  юу байв?

– УИХ-ын гишүүн гэхээр  иргэдийн дунд маш их эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаалтан гэж ойлгогддог, тэр ч утгаар нь сонгодог. Гэтэл яг одоо асуудлыг барьж аваад шийдье гэхээр ганц гишүүн асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй байдаг юм байна. Манайд тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой юм байна гэдгийг энэ хугацаанд  олж харлаа. Цаашид дүүргүүдээс сонгогдсон төлөөлөгчдийг илүү их ажилд нь оруулах шаардлага байна. Жишээ нь Япон, Америкт төлөөлөгчдийн танхим гэж байдаг. Дүүрэг, орон нутгийн төлөөлөгчдийг иргэдтэйгээ ойр ажиллах бололцоогоор нь хангаж, төвлөрөлийг сааруулж эрх мэдлийг нь дүүрэг, орон нутагт нь өгөхгүй бол Засгийн газарт хэт их эрх мэдлийг төвлөрүүлэх нь эргээд  иргэдийн гомдол , бухимдлыг шийдэхэд цаг хугацаа алддаг тал байна. Ер нь цаашид мэргэжлийн парламентчдын кабинетаас гадна төлөөлөгчдийн танхимаас бүрдсэн хоёр танхимтай парламенттай болох нь манай улсын хувьд нэн тулгамдсан асуудлын нэг гэж би хувьдаа ойлгож байгаа. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийг тойрогтоо бэлэг сэлт тараалаа гэж ихэд шүүмжлэлтэй ханддаг болсон. Энэ бол байх ёстой л үзэгдэл, гэхдээ өнөөдрийн түвшинд. Ард түмний амьдрал бэрхшээлтэй, хүнд хүчир байгаа учир миний хувьд шаардлагатай үед мөн баяруудаар тойргийнхоо иргэдэд  тусламж  үзүүлдэг. Үүнийг болъё гэсэн ч иргэд өөрсдөө хүлээдэг. Амьжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдийнх нь хичээлийн хэрэгслийг бэлдээд өгөхөд маш их дэм болдог. Зургаан сарын 1-нд хүүхдүүдэд бэлэг тарааж, урлагийн багахан тоглолт өгөхөд хүүхдүүд маш их баярладаг.  Надаас тусламж хүссэн  өргөдлүүд  ч иргэдээс ирдэг. Өвчин зовлонд шаналсан нэгнээс тусламж хүссэн тохиолдолд цалингаасаа  50 мянган төгрөг өгөх бол миний хийдэг л ажил. Би үүнээсээ санаа зовдог ч үгүй. Энэ бол миний хийх ёстой ажлын нэг нь. Өвөл би нүүрс тараана. Тойргийнхоо иргэдийг  даарч суухыг хараад надад хамаагүй, би хууль санаачлагч хүн гэж хэлээд суухад өнөөдрийн нийгэмд  болохгүй байна.

-Гэхдээ энэ нийгмийг өөрчил гэж  ард түмэн төлөөллөө УИХ-д сонгодог шүү дээ?

-Өнөөдөр түлэх түлээгүй сууж байхыг нь харчхаад  би 20 жилийн дараах нийгмийг бүтээх гэж байна гээд суух ёс зүй надад байхгүй. Мэдээж өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй биш, хийж л явна. Миний санаачилсан хуулиуд бүгд ирээдүйг харсан. Би хуулиа санаачилж байна, цагаан сараа өөрсдөө болго гээд нүүр буруулах эрхгүй л дээ, бид. Цагаан сараар 1000 ахмадаа хүлээн авч тэдэндээ  хүндэтгэл үзүүлдэг монгол ёс заншлаа би алдахгүй. Гишүүд тойрогтоо бэлэг тараах явдал гаднын өндөр хөгжилтэй  орнуудад  ч байдаг л үзэгдэл. Дэлхийн өндөр хөгжилтэй орны УИХ-ын гишүүн хүртэл өөрийнхөө зурагтай  хичээлийн хэрэглэл тойрогтоо тараасан байсан. М.Билэгт гишүүний ажлыг би зөв л гэж хэлнэ.  Хувин, данх хөдөөний айлд хэрэгтэй зүйл нь. Бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хүн өөрөө бусдад нэг ч зүйл өгч чадаагүй байж хүний өгч байгааг битгий шүүмжлэ. Авч, өгч байгаа хоёр нь дуртай л байгаа шүү дээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

89 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-29 66.181.176.160

Багшийн хөгжлийн хууль нэртэй хэрэггүй хууль гаргачихаад том том ярих юмаа. Өөрөө л сайн юм уншаасай даа. Цээжний бангаараа ярихаа зогсоох хэрэгтэй

Avatar

У 2018-08-29 66.181.160.75

Жишээ аваад байгаа улсууд нь африкийн улсууд л байгаа соёлт ертөнцөд сонгогчидод бэлэг тараах нь эрүүгийн гэмт хэрэг сонгогчидоо доромжилж буй хэрэг байдаг юмшүү мангар бацааанаа

Avatar

Зочин 2018-08-29 66.181.190.26

Дараагийн боловсролын сайд бэлтгэл бие халаалтаа хийгээд эхэлчихлээ дээ

Avatar

Н.Учрал Тохуурхахаа больё! 2018-08-29 202.126.89.36

Н.Учралыг овоо юм гэж бодсон чинь харин баян айлын цамаан пацан юм шив дээ. Оюук гишүүний хэлээд байдаг УИХ бол баян айлын эрх хүүхдийг хүмүүжүүлдэг газар биш гэдэг үг толгойнд зурсхийн бууж байна.

Avatar

Зочин 2018-08-29 202.55.188.33

ЭНЭ ХИП ХОП БАЦААН УДАХГҮЙ БОЛОВСРОЛЫН САЙД ХИЙГЭЭД ЯВБАЛ ГАЙХАХ ЮМ АЛГА. ДАРВААН ХАР ХҮРТЭЛ САЙД БОЛДОГ ЦӨВҮҮН ЦАГТ БИД АМЬДАРЧ БАЙНА.

Avatar

Ёстой болохгүй 2018-08-29 103.229.122.141

Баруунд ингээд бэлэг тараагаад явбал аль хэдийн хусуулна даа. Энэ нөхөр өнгөн талаасаа сайхан ярьдаг болохоос уг учрыг нь олоогүй байна шүү дээ. Баруунд улс төрчид, тэр тусмаа төр барьж МР бэлэг тараавал ёстой нусаа суга алгадуулах байлгүй.

Avatar

Ёстой болохгүй 2018-08-29 103.229.122.141

Баруунд ингээд бэлэг тараагаад явбал аль хэдийн хусуулна даа. Энэ нөхөр өнгөн талаасаа сайхан ярьдаг болохоос уг учрыг нь олоогүй байна шүү дээ. Улс төрчид, тэр тусмаа төр барьж МР бэлэг тараавал ёстой нусаа суга алгадуулах байлгүй.

Avatar

zochin 2018-08-29 202.179.24.94

ajillaa er medechgui said chiij bgaa balai Chogzolmaa avgai ooroo sain duraaraa ogchor

Avatar

Бүгд найрамлах япон улс 2018-08-29 103.229.121.28

Бүгд найрамдах япон улс хаана байдаг юм бол сайд аа

Avatar

Batka 2018-08-29 202.21.106.142

DELHII suirlee zuslan garch doctriin ajilaa bichdeg umu esvel joohon bag omsoj duuldag um biluu xaxaxaa aliaaalagch pesdaaa petshaaa

Avatar

Зочин 2018-08-29 202.21.106.142

DELHII suirlee zuslan garch doctriin ajilaa bichdeg umu esvel joohon bag omsoj duuldag um biluu xaxaxaa aliaaalagch pesdaaa petshaaa

Avatar

зочин 2018-08-29 202.9.41.198

bagsh udamtai l daa

Avatar

Зочин 2018-08-29 64.119.21.49

Enni huviin surguuli 1 jild gantshan huuliin angid 1000 huuhed Shineer elsuuldeg.Jil bur shuu.GEtel Iim olon huulichiin oron too gaa yu? Ardiin huuhdiig ingej horoldog bj hudlaa jujigleed.Ednii surguuliin tugssun 1000,1000 huuliin diplomtoi zaluus

Avatar

Дуграа 2018-08-29 119.40.98.162

Мондь чинь аавыгаа их дуурайжээ

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Zov l helj. Toriin alba yalzarsan shuu. Yuun ajil hiih. Arhidalt yanhandalt gazar avsan. Ajlaa meddeg amitan bhgui neg l yarvaisan hooson tolgoinuud bolson. Urd ni arai ch iim bgaagui

Avatar

бас сайд болчих санаатай 2018-08-29 150.129.141.251

ЭНэ юу ч чадахгүй. Нэг л их том том мултарсан хүн.

Avatar

Зочин 2018-08-29 139.5.219.179

хар нялхаараа ялзраад өмхийрчихсэн амьтан уу даа. ямар тэнэгээ гайхуулаад, сонсгсчдыг доромжлоод бүр цагаандаа гарчихсан байна

Avatar

зочин 2018-08-29 202.9.41.198

учрал салбараа аваа

Avatar

умш умш 2018-08-29 202.70.34.98

Хүн муулаад шүүмжлээд эхлэхээрээ л ялзарч эхэлдэгийн шүү залуу гишүүнээ. Тэрний оронд бодлого ярь, санаагаа дэвшүүл зүтгэ ядаж оюунэрдэнээ дагаад шударга царай гаргаад явлдаа

Avatar

умш умш сайн 2018-08-29 202.70.34.98

Учрал өөрөө сайн уншиж судлах хэрэгтэй бн даа. Энэ олон сайд нараас ганц боловсролын сайд нь энэ жилийн тендерүүдийг дүүрэг аймаг, нийслэлд нь өгчөөд байгаа шдээ. Яаман дээр цөөхөн хэдэн тендер байгаа. Голцуу төсөл хөтөлбөрийн. Өөрөө сургуулв, цэцэрл

Avatar

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа 2018-08-29 202.9.41.198

Цэцэрлэг сургуулиудын тендрийг овтой нь аргагүй хамж байна.

Avatar

атг 2018-08-29 202.9.41.198

Цогзолмаа авгайн авилга хэрээс хэтэрч байна. Шалгах хүн байна уу?

Avatar

Зочин 2018-08-29 103.50.206.62

Ажлаа хийж чадахгүй байна гэж хэлсэн мөртлөө солих эхрэггүй гэж яаж бөөхрөнхийож чадаж байна.Угаасаа Хүрэлсүхийн цүнх баригч юм чинь яаж шүүмжилж чадах бэ.Эрдэнэбатын ЗГ хамаагүй илүү байсан.Илүү байсан учир огцруулсантэнэгүүд

Avatar

Тарваганы боодог 2018-08-29 119.40.98.162

Угаасаа МАН-ынхан мунхагдуу болохоороо өөрөөсөө сайн хүнтэй ажиллах сонирхолгүй байдаг. Тийм болохоор халаа сэлгээ их хийдэг, дараа нь АН гарч ирэхээрээ хариугаа дутуу авдаг.

Avatar

Зочин 2018-08-29 202.9.43.148

mal mine shahaj shaardaj ajil hiilgeh heregtei gj bn

Avatar

Зочин 2018-08-29 202.179.24.192

нам улс төр ялзарчаад байгааг хэлчихээч дээ үүсгэвэр нь энэ шд

Avatar

Зочин 2018-08-29 202.180.218.37

Учирлаа чи бол энэ хэмжээнд ажиллаж чадахгүй байхаа. ккк. Харин ч Цогзолмаа сайд их шударга хүн байна лээ.

Avatar

zochin 2018-08-29 202.9.41.198

цогзолмаа одоо шударга уу _ үхэж хэвт

Avatar

Зочин 2018-08-29 202.21.100.202

шувт мяалах юмаа, ккк
бии ч гэсэн тэгвэл Учралаа жаахан хууль уншиж далайцтай шударга ажилламааар байна, шударга бусын дэргэд чимээгүй суумааргүй байна, тэгвэл чи өөрөө ялзарсан байна гэсэн үг. 60 тэрбумын асуудлыг шийдэхэд Оюунэрдэнэ-тэй хүч хавсар

Avatar

Зочин 2018-08-29 103.229.176.130

ялзарах нь аль эртний л ялзарсаншд, харин тэрийг нь одоо л мэдэж байгаа бол онигоотой л бна

Avatar

Төрийн албан хаагч 2018-08-29 66.181.161.125

Төрийн алба ийм байгаагүй Улс төрийнхөн хутгалдаад л ийм болгочихлоо ЗТХЯнд гарсан асуудал 2 хүний хоорондын асуудал бишээ 27 жилийн замбараагүй явдлын үр дагавар

Avatar

Дашпунцаг 2018-08-29 103.212.119.203

Энэ үнэхээр шинэлэг.зөв үзэл бодолтой.боловсролтой залуу байна.маш зөв үнэлэлт дүгнэлт хэлжээ.албан тушаалын хэнээт хүмүүс эсэргүүцэх биз.

Avatar

Зочин 2018-08-29 66.181.170.229

toriin alband ajillaj uzeed yum yarij bai haltar mangar batsaan min

Avatar

bagsh 2018-08-29 202.9.41.198

Zaluu gishuund amjilt!

Avatar

иргэн 2018-08-29 202.179.24.192

намууд ялзарчихаад төрийг өмхийрүүлээд бнаа

Avatar

Зочин 2018-08-29 202.179.24.192

намууд ялзраад төрийг ялзруулж бна шүү дээ

Avatar

ЗОЧИН 2018-08-29 202.9.43.238

ХАХУУЛ БИШ ҮҮ ЗА ТИЙМДЭЭ МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ УЛСЫН ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД НЬ ИЙМ БАЙХАД БУСАД НЬ ТЭР ХАХУУЛЬ АВИЛГАЛ ГЭЖ ҮЗЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ БЭЛЭГ Л ГЭЖ ҮЗЭНЭ.

Avatar

Тийм шүү 2018-08-29 103.229.122.141

Тийм шүү, гэхдээ төрийн алба ч ялзарч. Танай нам ч ялзарч.

Avatar

Т.АЛБА ЯЛЗРААД ӨМХИЙРӨӨД ДУУССАН 2018-08-29 202.9.40.153

МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙГ БҮХЛЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА

Avatar

Тийм ээ 2018-08-29 103.229.122.141

Тийм ээ, гэхдээ төрийн алба я ялзарч. Танай нам ч ялзарч.

Avatar

Сонгино хайрхан дүүрэг 2018-08-29 202.126.89.163

Шал худлаа шоучин хүүхэд нэг нөхөр энэ гартай уулзалтан дээр чи гээд хэлсэн чин нүүр нь хувьс хийгээд аймар уурлаж байсан гар. Ухаандаа та гишүүн ээ гэх байсан юм шиг байгаа юм.

Avatar

Ганхуяг 2018-08-29 202.9.43.148

Худлаа шаагаад л байх юмаа

Avatar

Зочин 2018-08-29 64.119.20.9

МОНГОЛ. ӨНГӨРЧӨӨ ХОЁРЫН ХООРОНД УЛС ЦАРАЙЛЖ БАЙГААД. ХЯТАДЫН КОЛОНИ БОЛЖ БНА.

Avatar

Ssa 2018-08-29 202.126.89.144

Цогзолмаа нь Их засаг сургуульд чанга шаардлага тавиад эхлэхээр мань эр эргээд бухаад эхэллээ.

Avatar

Зочин 2018-08-29 202.131.245.243

Танай нам ялзарсан учраас төрийн албыг ялзруулж байгаа юм.

Avatar

Зочин 2018-08-29 202.55.191.194

Юун Кембрижийн хөтөлбөр хэрэгжих вэ. Хүүхдээ мундаг болгох гэсэн эцэг эхийн хүсэл сонирхол дээр хамгийн их тоглолт хийдэг хувийн дунд сургуулиуд… Хүүхдээ уралдааны морь шиг болгосон ОЛИМПИАДУУДЫН асуудлыг шийддэг болоосой

Avatar

Зочин 2018-08-29 103.111.68.3

Kembrij turshiltiin hotolbor olon jil songogdson surguuliud der heregjij bga nadad bol taalagdsan

Avatar

Зочин 2018-08-29 202.131.245.243

Танай нам ялзарсан учраас төрийг ялзруулаад байгаа юм.

Avatar

Зочин 2018-08-29 103.229.121.28

Ялзарсан нам ялзарсан албан тушаалтнуудыг бэлтгэж могойд барьдаг мод болгосны гайгаар хүний амь насыг бүрэлгэсэн н.ь ардын намын эмгэнэл. Энэ залуу ч тэднээсээ ялгаоах юмгзй болтой. Алим модноосоо нээх хол унахгүй гэдэг үгийг ярьсан зүйл нь баталж бн

Avatar

Ц.Цогзолмаа 2018-08-29 202.9.41.198

Тэр хүн чинь өөрөө чадваргүй боловсролгүй байна юун багаа сайн бүрдүүлээгүй нтр

Avatar

Зочин 2018-08-29 66.181.190.54

АЖЛЫН БАЙР ЧУХАЛ БОЛОХООС ДАНХ ЧУХАЛ БИШ …. АЖЛЫН БАЙРТАЙ БОЛ ДАНХ БИДОН ЦҮНХЭЭ АВЧИХНА … ЮУХАН ХИЙХНЭЭР ХУУРДАГ ДОРОМЖЛОЛ ЮМ ШИГЭЭЭЭЭ…. ЗАЛУУ ХҮН ИНГЭЖ ЯРЬЖ БОЛОХГҮЙ …. АЖЛЫН БАЙР БЭЛЭГЛЭВЭЛ МАШ ТОМ ГАВЬЯА БЭЛЭГ ШҮҮҮҮҮ

Avatar

Иргэн 2018-08-29 43.242.243.208

Төрийн албанд ажилдаг гэхээр боловсрол мэдлэг чадвар нимгэн нөхөр байх нь гэхдээ танилтай эсвэл бөгсөө худалдах арга зальтай юм гэж бодогддог болсон.Төрийн албаныхан их сурдаг сургуулийн магистард ороход аль хичээл ойлгохгүй чадахгүй нь тэд байсан.кк

Avatar

123 2018-08-29 66.181.161.18

Чи бол тэднээсээ дор юм байнашд. Хичнээн ч алдаа байгаа юм. Эхлээд зөв сайхан бичиж сурчихаад бүлтэр

Avatar

Зочин 2018-08-29 66.181.183.154

хууль батлагч яаж хууль бус юм яринаа яаж 2 нүүр гарганаа мөнгө бэлгэ сэлт зөв гэнэ дээ нөхөр чанаргүй мэдлэг багатай дуулж хуурддаг нөхдүүдийг ажлын байр хомс нийгэмд үйлдвэрлэж байж яаж боловсролын чанар яринаа ард түмээн хэнд итгэхийн

Avatar

Зочин 2018-08-29 103.26.193.138

bravo TNBDarga gj duf avgaig soli

Avatar

зочин 2018-08-29 122.201.24.117

танаас бэлэг авсан хүн сонгуульд саналаа яаж өгөх юм бол?

Avatar

зочин 2018-08-29 122.201.24.117

Улс орныг удирдаад аваад явах чадвартай, бэлэг тараах мөнгөгүй, бизнесмэн биш хүн яах вэ. Бэлэг тараах чадвартай мангаруудад суудлаа тавьж өгөх нь байна шүү дээ. Тийм биш ээ, зауу минь

Avatar

аааө 2018-08-29 202.126.89.39

Баян айлын ёстой тэнэг бацаан байна даа. Данхаа тараа тараа.

Avatar

а 2018-08-29 202.126.89.39

Баян айлын ёстой тэнэг бацаан байна даа. Данхаа тараа тараа.

Avatar

Зочин 2018-08-29 202.126.89.39

Баян айлын ёстой тэнэг бацаан байна даа. Данхаа тараа тараа.

Avatar

Зочин 2018-08-29 202.9.42.195

сонгогчдод хахууль өгөхийг байх ёстой үзэгдэл гээд мудак царайлаад зогсож байгаа ийм амьтад

Avatar

иргэн 2018-08-29 203.217.139.225

Бүгдээрээ хуулиа л дээдэлье

Avatar

Зочин 2018-08-29 103.50.206.40

Dank Pidonii oroson dugui yu daa

Avatar

Зочин 2018-08-29 202.9.42.51

Бэлэг тараах нь байж боломгүй зүйлийг байдаг л зүйл болгосон гутамшигтай үзэгдэл бөгөөд арт түмнийг хуурч мэхэлж буй гэмт хэрэг! Ард түмэнд бэлэг биш жлын байр л хэрэгтэй!

Avatar

Zochin 2018-08-29 122.201.21.19

hedeenii ard tumen chin dankhaa avch chadahgui bolson yum uu, ter ikh nooluur, noos, mahnii munge ny haachdag yum,beton , huvin sav heregtei baidag baikh, zurgaa hevluuleed egeh ny jaahan tiim sanagdsan

Avatar

Зочин 2018-08-29 202.131.227.42

ovoo gaigui yum yarij baisnaa etsestee nuurs taraana, 20 jil bish onoodriig ni demjine bolood yavchih yum. Yag gaigui zaluu yum daa bichlegiig ni shareleye gej bodoh gej baital hehehe. Ovoo bolovsrol medleg nimgen zaluu ym bn da

Avatar

Тарваганы боодог 2018-08-29 119.40.98.162

аавыгаа дуурайсан монди вэ

Avatar

хх 2018-08-29 103.9.90.53

Билэгт гишүүн ч бас эрхтэй юм байна тэгүүл харин ч тэр хүн илээр тараасн чт ирсэн хүмүүст өгнө гээд

Avatar

Зочин 2018-08-29 27.123.214.2

Bitgii maltaad baigaach chi. chinii hiih ajil bol huuli sanaachilj, batluulah. Ard tumniig tuluulj tednii duu hooloi boloh. Buhniig tom dur zurgaar harj sur. Yu hiihee medehgui yaaj UIH d suuj bgaan be???

Avatar

Иргэн 2018-08-29 66.181.191.171

Бэлэг өгөх нэрээр санал худалдан авах явдлыг л шүүмжилдэг шүү дээ. Тэгж их бэлэг өгөх дуртай бол УИХ-ын гишүүд дундаа сан байгуулаад өөрийн нэрийг оруулахгүй өг л дөө. Сонгуулийн үед тарааж болохгүй гээд хорингуут тарааж бага багаар тараадаг болжээ..

Avatar

Хүн 2018-08-29 103.26.194.200

Өнөөгийн нийгэм хүнд хэцүү байгаа энэ цагт Зорилтот бүлгийнхэнд та нар юм тараачихаач. Манайхан Тамын тогооны үлгэр шиг л хийсэн хүнийг нь юм шүүмжилж чичилж байдагаа болье оо. Хэрэгтэй хүнд жаахан ч гэсэн тус байгаа. Нэгнээ дэмжээд урам хайрлая.

Avatar

Буруу 2018-08-29 202.21.126.30

Баруунд боловсрол эзэмшсэн залуу хүн ингэж ярьж болохгүй. Бэлэг тараах буруу

Avatar

Зочин 2018-08-29 202.9.42.83

Дарваан хард сургуулийн диплом оо бэлгэлэсэн гээд байгаа кккк

Avatar

Иргэн 2018-08-29 202.21.106.104

Сонгогдсоны дараа бол байж болох үзэгдэл, Сонгуулийн үед бол байж болшгүй үзэгдэл

Avatar

Зочин 2018-08-29 202.21.126.30

Ерөөсөө огт байж болохгүй

Avatar

МОНГОЛ 2018-08-29 202.126.89.171

энэ доорхи малнууд наадхаа бүтэн уншичихаад олон юм хуцаач!!!! Зѳв л юм ярьсан байна

Avatar

, 2018-08-29 66.181.160.124

Бяраа нэгмөсөн харуулж сургалтын төлбөр, приус машинуудыг шидээд шидээд явчихгүй дээ

Avatar

Зочин 2018-08-29 66.181.160.124

Бяраа нэгмөсөн харуулж сургалтын төлбөр, приус машинуудыг шидээд шидээд явчихгүй дээ

Avatar

мнгл 2018-08-29 124.158.107.35

юм тараагаарай авий

Avatar

мнгл 2018-08-29 124.158.107.35

юм тараагаарай авий

Avatar

Зочин 2018-08-29 122.201.22.24

ИРГЭД СОНГОГЧИД ЯДУУ , ӨЛӨН , ХАРАНХУЙ БАЙХ ТУСМАА НАДАД Л САЙН ГЭЖУУГАА ЮМ БАЙНА .

Avatar

Зочин 2018-08-29 202.9.43.192

овоо залуу гэж бодож байв яг Билэгттэйгээ адилхан юм байна даа чааваас

Avatar

nyamka 2018-08-29 103.57.92.70

zuv bodoltoi shudraga medlegtei zaluu shuu ulam hicheegeerei amjilt

Avatar

Зочин 2018-08-29 202.21.106.136

bayangol duuregt um taraahgui um. omhii gahainuud oorsdoo l tsuslah um daa.

Avatar

Зочин 2018-08-29 202.131.245.243

Эрдэнэ вангийн хүшууны хамжлага ард уу?

Avatar

songogch 2018-08-29 122.201.24.118

ene dagz ooriihoo zuragtai nuursnii shuudai uragshaa zahialtsiin bnaldaa tegeed irehees ni omno gyals pr aa amjaad hiichlee ha ha ha

Avatar

ЗОЧИН 2018-08-29 66.181.181.73

ГИШҮҮД ТОЙРГЫНХОО ИРГЭДЭД БЭЛЭГ ТАРААХ Л . МАНАЙ " ХУД " – ИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД , ХӨГШЧҮҮДЭД ГИШҮҮН , БОГД БАНКНЫ ЭЗЭНТЭН Лу.БОЛД ГУАЙГ МОДТОЙ ЧИХЭР ТАРААЖ БАЙСНЫГ ТОД САНАЖ БАЙНА . ОДОО МӨД ДАХИН БЭЛГЭ ТАРААХЫГ НЬ ТЭВЧИН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНЭЭ .

Avatar

Зочин 2018-08-29 202.21.120.66

Хуцдаг дагз вэ?

Avatar

Зочин 2018-08-29 103.229.121.25

бетон данх гээд чи гүц тараасан уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж