Шатахууны үнэ дахин 20-30 төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Шатахууны үнэ дахин 20-30 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ дахин 20-30 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнэ дахин 20-30 төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд шатахууны үнэ чимээгүйхэн  нэмэгдчихэв. Өнгөрсөн өвөл жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ мөн л өсөж жолооч нарыг багагүй бухимдуулсан. Шатахуун  нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд  хэдэн удаа нэмжээ. Тухайлбал, шинэ онтой зэрэгцэн шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг "АИ-92" шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол сap шинийн баяраар 1,700 хүртлээ өссөн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас "АИ-92", "АИ-80" авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн юм.

Эргэн сануулахад наймдугаар сарын 1-ий өдөр "АЙ-92" шатахуун “Жаст ойл” ХХК,“Петровис” ХХК , “Магнай Трейд” ХХК, “Сод Монгол” группийн шатахуун түгээх станцуудад /ШТС/ 1800 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Тэгвэл цахим сүлжээнд шатахууны  үнэ дахин  нэмэгдсэн гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдав. Бид энэхүү мэдээлэл үнэн бодит эсэхийг сурвалжлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим  ШТС-аар орлоо. Тэгвэл үнэхээр  шатахууны үнэ нэмэгдсэн хэрэг үү, хэд хэдэн шатахуун түгээх станцуудаар орж үнийн асуудлыг сонирхлоо. Ажилчид нь “Бензиний үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна” гэх үгээр ам таглаж буй ч үнэндээ 20-30 төгрөгийн хооронд нэмэгдсэн байсан юм.

ЖАСТ ОЙЛ” ХХК-ИЙН ҮНИЙН САЛБАР

2018.08.28 15:00  “Жаст Ойл” ХХК-ийн үнийн салбар “АИ-92” шатахуун 1780 төгрөг, "АИ-95″шатахуун   2015 төгрөг, дизель түлш 2050 төгрөгийн үнээр зарагдаж байв.  ШТС-ын ажилтны хэлж буйгаар" Наадмын өмнө шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Одоогоор шатахууны үнэд өөрчлөлт ороогүй байгаа" гэж байв.

"МАГНАЙ ТРЕЙД" ХХК зургадугаар бичил хорооллын салбар

"Магнай Трейд" ХХК-ийн зургадугаар бичил хорооллын салбарт "АИ- 92″шатахууныг  1830 төгрөгөөр, "АИ- 95" 2120 төгрөгөөр, дизель түлш 2150 төгрөгөөр зарагдаж байна.

“ПЕТРОВИС” ХХК-ИЙН ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР

“Петровис” ХХК-ийн Тасганы овоо дахь салбар "АИ- 92″ шатахууныг 1820 төгрөгөөр,"АИ- 98" шатахууныг  2280 төгрөгөөр, АИ- 95 шатахууныг  2120 төгрөгөөр , дизель түлшийг 2160 төгрөгөөр борлуулж байна.

“СОД МОНГОЛ” ГРУППИЙН ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР

“Сод Монгол” группийн Тасганы овоо дахь салбарт "АИ-92″ шатахууныг  1820 төгрөг,"АИ-95" шатахуун 2080 төгрөг, дизель түлш 2100 төгрөгөөр зарагдаж байна

“СИНЧИ –ОЙЛ” ХХК ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР

 “Синчи –ойл” ХХК  "АИ- 92″шатахууныг 1750, дизель түлшийг 2000 төгрөгөөр борлуулж байнар

ТЭС ПЕТРОЛИУМ" ХХК БАЯНБҮРД ДАХЬ САЛБАР

Баянбүрд дахь салбар "Тэс петролиум"  ХХК-ийн салбарт "АИ-92" шатахуун  1830,  дизель түлш 2160 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Харин салбар яамнаас шатахууны үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэвч шатахуун импортлогчид ашиг бага, алдагдалтай ажиллаж байна  гэх шалтгаанаар аажмаар үнээ нэмсээр "АИ-92"  төрлийн шатахуун нийслэлд 1830  төгрөгт дөхөөд байна.  Монгол Улсын хувьд  инфляц ганц л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь шатахууны үнэ. Харин шатахууны үнийг импортлогч хэдхэн компани тогтоодог.  Шатахууны үнэ  нэмэгдлээ гэж зарлангуут таксины үнэ, мах  талх хүртэл нэмэгдчихнэ. Худалч хүнд зарим нь өөрсдийнхөө зоргоор үнээ нэмчихээд бу­рууг нь шатахуун руу “чихэж” байдаг жишиг тогтоод удаж буй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байна.

Э.БУРАМ 

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-29 66.181.166.24

Энэ петровсийн Оюунгэрэл гэж бөх зүрхтэй,бүдүүн хошногтой авгай монголчуудаар тоглож гүйцлээ

Avatar

Зочин 2018-08-29 66.181.178.26

Bushuuhan neftiin uildveree baiguulay, tegeed ene heden monopoliig tonilgoy

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Ene zasag tor arai l ard tumnee doromjilj bn. Hurelsuhee chi ogtsroochee ichdeggui hooson tolgoi min

Avatar

Зочин 2018-08-29 203.91.112.115

Төрийн алба хаагчдыг цалинг битгий нэмээч ээ. Дуслын чинээ нэмчихээд далайн чинээ нэмсэн мэт хаа сайгүй бахирсаар байгаад шатахуун долларынх нь ханш нисээд, хүнс, хувцас нь дагаад талийлаа. 3 сая иргэдийг ядуу амьдаруулна гэдэг ч үнэндээ гайхамшиг юм

Avatar

ЗОЧИН 2018-08-29 66.181.181.73

ШАТАХУУН , ШАТАХ ТОСЛОХ МАТЕРИАЛ ИМПОРОЛЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД АНГЛИЙН БИРЖИЙН ҮНИЙГ ДАГААД ШАТАХУУНЫ ҮНИЙН ХАНШ ДЭЭШЛЭХ , ДООШЛОХ НЬ ХУУЛЬ . ҮҮНД ЗАСГИЙН ГАЗАР , НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД ХЭНИЙГ Ч БУРУУТГАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ . ШАВЬ ТАВЬСАНАА Л ХҮЛЭЭХ .

Avatar

Зочин 2018-08-29 66.181.161.63

Hutsdag amisgaa ve mungu huuleheeree neg bolj bga shd tatwariig n teglecheed bhd hurtel… ungursun jiliin udiid 1640 tei bsn A92 unuudur 1820 bolchood bn

Avatar

Зочин 2018-08-29 119.40.98.10

Хийж чаддаг хүмүүст нь энэ төрийг өгөөчээ…

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Harin tiin yu ch chadahgui baij l bi eronhii said geel soliorood yavahiin yaagaad ch Hurelsuh shig bolovsrlgui hun eronhii said hiij chadahgui sh dee. Urdnii eronhii saiduud dotroo hamgiin hooson tolgoi ni . Bolovsrolbolovsrol bolovsrol shuu

Avatar

Зочин 2018-08-29 43.242.243.251

Худлаа бичиж байна сэтгүүлч. АИ-92 бензин хотын захад 1830 төвөөр 1840 болчихоод байгаа

Avatar

Уншигч нь 2018-08-29 202.131.242.42

Эби энэ сайтаа янзлаач ээ хүн уншихад тун төвөгтэй болгочихсон. Олон хүмүүс тэгэж ярьж байна шүү, дүн шинжилгээ хий л дээ

Avatar

Зочин 2018-08-29 103.50.206.32

Харин ч гоё болчихсон байхад

Avatar

Irgen 2018-08-29 202.70.34.30

Xvpэлсvx чадахгvй бна. Огцор

Avatar

Зочин 2018-08-29 202.179.26.134

Уг нь дизель түлш илүү хямд байх ёстой баймаар. Дизель бол бензин биш тос.

Avatar

Зочин 2018-08-29 103.10.21.81

ямар ард түмэн байна тийм төр байна гэж ард түмэнлүү луйвар хулгайгаа чихчээд байгаан харин ямар төр байна тийм ард түмэн байгааг бусад улсууд хараад сууж байгаа, бид энэ төрөөс салах ёстой шүү

Avatar

Irgen 2018-08-29 66.181.186.88

Hurelsuhee chi chadahguin bn zugeer zailchaach

Avatar

Зочин 2018-08-29 202.21.98.138

DSFGASDFGASDF

Avatar

YYYYYY 2018-08-29 202.21.98.138

OMHIIRSON MUU UHEJ DALD ORDOGGUI UHDEL OVGOD HOGSHIDOO TA NAR YU HIICHIHVEE. UNEHEER MONGOLD GAI BOLJ BNA. UHEECH DALD OROOCH

Avatar

Зочин 2018-08-29 202.21.98.138

omhiirson muu uhej dald ordoggui ovchnii har uur ovgod hogshidoo ta nar muu maniigaa songoos mongold yAMAR IH GAI TARIJ BGAAGAA HARAACH. UHEECH DALD OROOCH

Avatar

Зочин 2018-08-29 112.72.15.78

Шатахууны үнийн өсөлтийг зогсоож чадахгүй бол энэ Засгийн газар огцор. Огцоруульяа

Avatar

Зочин 2018-08-29 112.72.15.78

Ард түмний амьжиргаанд шууд нөлөөлж буй энэ шатахууны үнийн өсөлтийг зогсоож чадахгүй бол Энэ Засгийн газар огцрох хэрэгтэй. ОГЦРУУЛЬЯА

Avatar

Довдон 2018-08-29 128.199.251.230

Ч. Хүрэлбаатар юу ч хийхгүй байна!!!

Сангийн сайдаа хурдан соль ЕСаа

Долларын ханшны өсөлтөөр л ЭЗ, төсвийн орлого жаахан өсч байгаа!!!

Avatar

Болио 2018-08-29 24.176.138.140

Хэрэг алгаа. Муу хэлээд байдаг Алтанхуягийн үед шатахууны үнэ огт өсөөгүй юм шүү

Avatar

Зочин 2018-08-29 66.181.167.194

Далчиганасан мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазарыг яаралтай огцруул!!!

Avatar

Зочин 2018-08-29 66.181.161.65

🙁

Avatar

Зочин 2018-08-29 66.181.161.65

Yooo, araich dee

Avatar

, 2018-08-29 66.181.160.124

Орж ирсэн хилийн үнэ,гаалийн татвараа харахад л тодорхой асуудал ,Нефть зардагууд чинь Хүчит шонхороос махаа авж зах дэлгүүрүүдийн жижиглэн худалдаачидтай л адил,Бүгд адилхан үнэтэй Нийтийн тээвэр, зам , хуучин машинаа цэгцэлвэл борлуулалт буурна

Avatar

Зочин 2018-08-29 66.181.160.124

Орж ирсэн хилийн үнэ,гаалийн татвараа харахад л тодорхой асуудал ,Нефть зардагууд чинь Хүчит шонхороос махаа авж зах дэлгүүрүүдийн жижиглэн худалдаачидтай л адил,Бүгд адилхан үнэтэй Нийтийн тээвэр, зам , хуучин машинаа цэгцэлвэл борлуулалт буурна

Avatar

Зочин 2018-08-29 202.55.180.203

Заавал машин унах ч албатай юмуу дөө. Энэ замынхаа бөглөрлийг хар лдаа. Бүгдээрээ машин унах гэнэ, бас тэгээд хямд шатахуун хэрэглэх гэнэ. Харин энэ хэдэн машиныхаа татвараа нэмээд хэдэн замаа хурдан засч машинаа цөөлбөл таарна.

Avatar

Ц 2018-08-29 202.126.88.56

Цахилгаан машин бүх нийтээр уная

Avatar

Зочин 2018-08-29 122.201.22.24

ОРОН НУТАГТ 2200 Т БАЙГАА .

Avatar

зочин 2018-08-29 112.72.11.106

худлаа мянга бичээд нэмэргүй шд. гараад жагсаач

Avatar

TS.GANBAYAR 2018-08-29 202.126.89.151

HUJAA KOMUNIST M.A.NAMIIN BODLOGO;ARD IRGED HUVIDAA MASHIN UNAA HEREGLEHIIG HORIGLOH! YNEN GEBEL ARDIIN HUVSGLAAS UMNU MONGOL HUN BUR HUVIDAA HURDAN UDMIIN UNAH MORITOI BSAN.HULGAICH MAN!

Avatar

Зочин 2018-08-29 103.57.92.9

Ойр байгаа бүх колонк дээр машинуудаараа бөглөцгөөе.биднийг хэн дийлэх вэ.бөглөөд орхисон машиныг ачих машин чхүрэхгүй !үүнээс өөр тэмцэл хэрэггүй болжээ.тэд чорлогоо бодох биз ээ ккк

Avatar

Зочин 2018-08-29 66.181.179.242

Монголын ард түмнийг хамгаалах эзэн үгүй,,хэний ч захиргаанд ордоггүй шатахуун импортлогч хэдэн шуналын дэвүүдэд 28 жил дарлууллаа. Бид яагаад эдэнд доромжлуулаад суух ёстой гэж,бид олуулаа ,хэдхэн сэтгэлгүй баячуудын эсрэг босохоос өар зам алга.

Avatar

Zochin 2018-08-29 209.89.142.82

Ugaasaa l 100huvi haraat buteegdehuun yum chin shuud l orosoos hyatadaas solongosoos ni uursdiinh ni companiudiig oruuj ireed niiluuluulne biz dund ni importlogch gej neriideh panzchid baij tedniig bayajuulah yamar hereg bna aa.

Avatar

Ход 2018-08-29 172.91.132.10

Машин унахаа больцгоо. Автобусаар явцгаа

Avatar

Зочин 2018-08-29 103.229.121.25

МАН ч бид зангарагатай боловсон хүчин сайтай улс тѳрийн хүчин бид чадна гээд л байсан одоо ч бид чадьяа хийчээе гэх болж дээ чааваас

Avatar

Алтангэрэл 2018-08-29 72.52.112.77

нэгдүгээр давлагаа: Цалин нэмэгдүүлж, шатахууны үнэ өсгөснөөр өргөн хэрэглээний барааны үнэ өслөөдөө. Он гараад цалин хөлсний доод хэмжээг нэмж бас өснө. Үргэлжлүүлээд цагаан сар. Яана даа яана. Арга хэмжээ авч зохицуулалт хийхгүй бол..

Avatar

Зочин 2018-08-29 66.181.170.229

ene muu kolonkuudiig arai davarch bnaaa Orosiin kolonkuudiig oruuulj ireh tsag ni boljeee

Avatar

Bogo 2018-08-29 202.126.89.218

хогийн лаазнуудаа хаяаад явган алхацгаая…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж