Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг 03.10 цагийн үед гарлаа. Тус дүүргийн “Цайз”-ын 20-д амьдардаг 42 настай А гэдэг эмэгтэй нэг настай хүүхэдтэйгээ гэртээ унтаж байсан гэнэ. Гэтэл гэнэт гэр рүү нь машин орж ирээд эмэгтэйг дайрч амь насыг нь хөнөөжээ. Талийгаачийнх замын ойролцоо хашаатай байсан гэнэ. Энэ гэмт хэргийг үйлдэгч эмэгтэй хүн бөгөөд 20 настай тэрбээр жолооны эрхээ аваад нэг сар болж байсан юм байна. 12-99 УНГ тоёота маркийн машины жолооч урьд шөнө төрсөн өдрөө тэмдэглэсэн гэж цагдаагийнханд мэдүүлжээ. Харин үлээлгэхэд согтуурлын зэрэг илрээгүй гэнэ. Хүний амь нас хөнөөсөн эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Х.Хангал
Х.Хангал