АТГ Ц.Даваасүрэн сайдыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

АТГ Ц.Даваасүрэн сайдыг сандаргав

АТГ Ц.Даваасүрэн сайдыг сандаргав

АТГ-аас сар бүр хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнаж, хэвлэлийн хурал хийдэг уламжлалтай. Энэ удаад АТГ-аас У.Хүрэлсүхийн танхимын гурван ч сайдын талаар мэдээлэл хийж, хэргийг нь шалгаж байгаа талаараа мэдээлэл хийв. Ингэхдээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилсон, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбатыг өөрийн хамаарал бүхий компаниар яамны засвараа хийлгэсэн гэж мэдэгдэв.

Мөн Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүс хамаарал бүхий компаниуддаа 5,8 тэрбумын тендер өгсөн, түүнийг нь хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдэгдэв. Гэтэл өчигдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ихэд сандарч, хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж, “Би ямар ч хамаагүй, миний хамаарал бүхий хүн тендерт орсон бол би сайдын ажлаа өгөхөд бэлэн” хэмээн мэдээлэл хийв. Угтаа бол АТГ-аас мэдээлэл хийхдээ Эрчим хүчний сайд гэж тодотгоогүй бөгөөд эрчим хүчний салбарынхан гэснийг  сайд өөр дээрээ тусган их л сандарч, мэдэгдэл хийгээд амжив. Ингэхдээ их л бухимдаж, намайг тендертэй холбоотой гэж бичсэн хэвлэлийн байгууллагуудад анхааруулга өгснөө ч өчив.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж