Л.Оюун-Эрдэнийг эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулъя

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийг эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулъя

Л.Оюун-Эрдэнийг эзэмшсэн мэргэжлээр нь ажиллуулъя

Хаврын чуулган завсарлаж, улс төр нам жим үед нэг л хүн хамгийн идэвхтэйгээр улиг болсон нэгэн улс төр хийсээр байгаа нь залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ.  Сүүлийн гурван ч удаагийн сонгууль дамнасан алдарт “60 тэрбум”-ын гэх хэргийг барьж авч өөрийн улс төрөө хийсээр өнөөдрийг хүрэв. Өнөөдөр гэхэд л Тагнуулын ерөнхий газарт байцаалт өгснийхөө дараа хэвлэлийнхнийг ТЕГ-ын гадаа дуудаж ирээд л энэ хэргийн үнэн мөнийг олох ёстой хэмээн бас л сүржин мэдээлэл хийв.  Хууль санаачлах эрхтэй төрийн түшээ хүний хувьд хууль эрх зүйн талаас нь гаргалгаатай, улс суурьтай өөрчлөлт хийх нь гишүүн хүний үндсэн үүрэг. Гэвч мэдүүлэг өгөхдөө ч, УИХ-ын даргад хүсэлт өгөхдөө ч хэвлэлийнхийг дуудаж, сүржин мэдэгдэл хийсээр улиг болох нь.

Угаасаа сэтгүүлч мэргэжилтэй тэрээр сүүлийн үед нэвтрүүлэг хөтөлж, телевизээр гарах болсон. Сүүлд МУИС-ийн Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн гэдэг. Тиймээс түүнийг УИХ-ын гишүүнээс илүү эрх зүйч, сэтгүүлч мэргэжлээр нь ажиллуулъя. Магадгүй гишүүнийхээ үндсэн эрх үүргээсээ илүү энэ ажлаа илүү сайн хийх ч юм бил үү.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж