М.Тулгыг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

М.Тулгыг батлан даалтад гаргажээ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэргээр Л.Гансүх болон М.Тулга нарын хүмүүсийг АТГ-aас баривчлан хорьсон. Л.Гансүхийг батлан даалтад гаргаад сар гаруй болж байгаа юм. Тэгвэл М.Тулгыг өнөөдөр батлан даалтад гаргажээ. Хоригдох явцдаа М.Тулгын архаг өвчин сэдэрч, хоёр хөл нь мэдээгүй болсноос явж чадахаа байсан талаар түүний ээж М.Эрхэмхүү хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан. Түүнийг 10 хоногийн өмнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангиас эмчилгээ хийлгүүлэхээр “Скай эмнэлэг” рүү шилжүүлсэн байдаг. Одоогоор М.Тулгын биеийн байдал тун хүнд, яаралтай эмчилгээнд орохгүй бол хоёр хөл нь мэдээгүй болох аюултай байгааг өмгөөлөгч нь хэлж байна.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж