Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгалаа | News.MN

Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгалаа

Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгалаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан билээ. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах томоохон 16 эмнэлгийн авто зогсоол, гадна иж бүрэн тохижилтын ажил хийж гүйцэтгэхээс, өнөөдрийн байдлаар 8 эмнэлгийн тохижилтын ажил бүрэн дуусч, 2 эмнэлгийн тохижилтын ажил дуусах шатандаа явж байна. Харин үлдсэн 6 эмнэлгийн тохижилтыг 2019 ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Гэвч нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан зарим авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд амралтын өдрүүдээр зогсоолоо хааж, байнгын үйл ажиллагаа явуулахгуй тохиолдлууд гарч байгааг иргэд НЗДТГ-т мэдээлэх болжээ. Дээрх үүссэн нөхцөл байдлыг хотын дарга анхааралдаа авч зарим төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, тэдгээрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тухайлбал Сүхбаатарын талбайн урд талд авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг “Ю Би Констракшн” ХХК-ийн ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, зогсоолын үйл ажиллагааг 7 хоног тасралтгүй явуулах, ажлын өдрүүдэд өглөө 07.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж байхаар захирамж гаргалаа. Уг зогсоол нь хотын төвд байрлах хамгийн том буюу 200 авто машины багтаамжтай зогсоол хэдий ч амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа зогсоож, машин зогсоолдоо оруулахгүй, иргэдийг бухимдуулах болсон учир хотын дарга дээрх захирамжийг гаргаж, иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна. Цаашид төр –хувийн хэвшлийн түншлэлээр стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн авто зогсоолын тоог нэмэгдүүлж, байнгын үйл ажиллагаатай байх журмыг хэвшүүлж ажиллана гэдгээ хотын дарга мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-08-28 209.89.142.82

Amraltiin udruuded bolon shuniin tsagaar unegui baih ni zuv shuu! Ter chin niitiin ezemshliin talbai baisan!!!

Avatar

Зочин 2018-08-28 202.21.106.142

PISDAA NAR TSAGIN 1000 TOG YU CH BIAH JIRIIN YADUU IRGEDED HETSUU YAG UNENDEE LRUUDAD OORSDIIN ZOGSOOLOO BELDSN HEREG LLRUUD

Avatar

зориг 2018-08-28 103.26.194.213

Амралтын өдөр болон шөнийн цагаар үнэгүй болго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж