"Хаадын тоглоом" киноны наймдугаар улиралын тизер олон нийтэд цацагджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

"Хаадын тоглоом" киноны наймдугаар улиралын тизер олон нийтэд цацагджээ

"Хаадын тоглоом" киноны наймдугаар улиралын тизер олон нийтэд цацагджээ

HBO телевиз өнгөрсөн амралтын өдрүүдээр хамгийн алдартай төслүүдийнхээ шинэ улирлын тизерийг танилцуулжээ. Тэдгээр төслүүдийнх нь дунд “Хаадын тоглоом” киноны наймдугаар улирлын тизер цацагдсан байна.

Дундад зууны үеийг харуулсан фантастик энэхүү уран бүтээлийн шинэхэн кадрын хэсгийг үзэгчид  олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ хэлэлцээд эхэлжээ. Санса Старк болон Жон Сноу нарын нэгдэл, Серсеи Ланнистер, Дейенерис болон Жон Сноу нар хамтарч байгаа үзэгдэл шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн мэтгэлцээн дагуулж байна.

"Хаадын тоглоом" киноны наймдугаар улирлын анги 2019 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан. Гэхдээ тус киноны уран бүтээлч Жо Бауэрийн хэлж буйгаар, "Хаадын тоглоом" киноны төслөө 2020 онд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд сойх гэж байгаа гэнэ. "Хаадын тоглоом" кино “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшихийн тулд тус киноны наймдугаар бүлэг 2019 оны зургаадугаар сарын 1-ээс 2020 оны тавдугаар сарын 31-ны хооронд олон нийтийн хүртээл болох ёстой ажээ. Иймээс тус киноны наймдугаар улирлын анги 2020 оны зунаас нааш олон нийтийн хүртээл болж чадахгүй байх магадлалтай гэнэ.

Сануулахад, “Хаадын тоглоом” киноны зохиол “Гал ба мөсний дууль” романд тулгуурлан бичигдсэн. Киноны бүх улирлын ангийн зураг авалт Дэвид Бениоффа болон Д.Б. Уайссын удирдлага дор хийгдсэн. Тус төсөл нь үзэгчдээс маш том үнэлгээ авсан бөгөөд Америкийн орчин үеийн телевизийн урлаг, фантастик киноны төрөлд хамгийн үнэтэй, их хэмжээний санхүүжилт шаардагдсан төслийн нэгээр тодорчээ.

А.АНИР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж