Адуун соёлын аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Адуун соёлын аян эхэллээ

Адуун соёлын аян эхэллээ

Монгол адууны давуу талыг сурталчилж, улмаар адуун соёл болон аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ брэнд үүсгэх зорилгоор ӨМӨЗО-нд Адуун соёлын долоо хоногийн аяныг эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд 1000 морин хуурч адууг магтсан аялгуу хуурдаж, 1000 бүжигчин “Адуучин” бүжгийг бүжиглэж, 200 морины үзүүлбэр үзүүлэв. Аяны хугацаанд урлагийн наадам, айргийн баяр, хүнсний яармаг, морин уралдаан, адуун соёлын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд болох ажээ. БНХАУ-ын Засгийн газраас ӨМӨЗО-ны төв Хөххотыг “Олон улсын адууны нутаг” болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд ирэх жил адуун соёлын талаар Азид өмнө нь зохиогдож байгаагүй маш том хэмжээний үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү долоо хоногийн аян нь дээрх ажлын угтал ажээ.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж