Нисдэг такси зохион бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Нисдэг такси зохион бүтээнэ

Нисдэг такси зохион бүтээнэ

Нисдэг автомашин зохион бүтээж, түүнийг нийтийн тээвэрт ашиглах Японы төсөлд “Airbus”, “Boeing”, “Uber” зэрэг томоохон компаниуд оролцох гэнэ. “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар, нисдэг такси зохион бүтээх төсөлд дэлхийн зах зээлд гарч, олон жил амжилттай үйл ажиллагаа явуулсан, тээврийн салбарын тэргүүлэгч 20 орчим компанийн мэргэжилтнүүд гар бие оролцох аж.

Японы Засгийн газар уг төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлэхээс гадна нисдэг машины зам, хөдөлгөөн оролцох журам, хууль эрхзүйн орчныг таатайгаар бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгджээ.

Аэротакси буюу нисдэг таксины төслийг хэрэгжүүлж буй улс зөвхөн Япон ч биш, 2017 онд Дубайд “Volocopter” компани нисдэг машиныг танилцуулсан билээ.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж