Шинэ төвийг барихдаа «Российские космические системы» холдингийн техник, технологийн ололт амжилтуудыг ашиглах магадлалтай
КУБИНКА / Москва муж / 8-р сарын 23 / TASS / Роскосмос нь манай Дэлхийн дагуул болох Сарыг хөгжүүлэх хөтөлбөрүүддээ тусгайлан зориулж Нислэг удирдах төвийг байгуулахаар төлөвлөж байна. Төрийн корпорацийн Ерөнхий захирал Дмитрий Рогозин «Армия – 2018» форумын хүрээнд болж буй үзэсгэлэн дээр «Российские космические системы» холдингийн дэлгэсэн самбарыг очин сонирхоход энэ тухай мэдэгджээ.
Оросын сарны хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Дэлхийн дагуулыг автоматжуулсан хиймэл дагуулуудын тусламжтайгаар судална. Рогозины өмнө нь ярьж байсанчлан, 2021 онд «Луна-25» автомат станцыг сансарт нисгэснээр энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Түүний араас Сар луу «Луна-26», «Луна-27» төхөөрөмжүүд хөөрөх ба 2025 онд хөөрөх «Луна-28» нь Сарны хөрсний дээжийг Дэлхий дээр авчирна.
Автомат төхөөрөмжүүдийн тусламжтайгаар тодорхой даалгавруудыг биелүүлсний дараа Сарны аль нэг туйлын ойролцоо хэд хэдэн лабораториос бүрдэх баазыг барьж, энэхүү баазыг сансрын нисэгчид ойр ойрхон эргэн тойрно гэж тооцоолж байсан бол Роскосмосын удирдлага солигдсоноос хойш энэхүү баазын тухай яриа өрнүүлээгүй ажээ.
Үүний зэрэгцээ, Сарны орбит дээр хүн оршин суух «Deep Space Gateway» станцыг барих НАСА-гийн төсөлд ОХУ оролцох боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: http://tass.ru/kosmos/5482018