Агаарын бохирдол, агаар дахь тоосонцрын хэмжээг хиймэл дагуулаар илүү нарийвчлан хянаж, мониторинг хийх болсныг Хятадын Байгаль орчныг хамгаалах яам мэдэгдлээ. Бээжин, Тяньжин болон умард бүсийн 26 хот орчмын агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог, нарийн болон том ширхэглэгт тоосонцрын хэмжээ, тархалтыг хиймэл дагуулаар эхний ээлжинд хянахаар төлөвлөж буй аж.
Мөн ирэх арваннэгдүгээр сараас эхлэн баруун хойд мужийн 41 хотыг уг хяналтын системд оруулах гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ