Монголын анхны 400 үнээний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүллээ | News.MN

Монголын анхны 400 үнээний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Монголын анхны 400 үнээний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүллээ

Монголын анхны 400 үнээний кластер ферм үйл ажиллагаагаа эхлүүллээ

Улаанбаатар хотоос 95 км зайд орших Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Шингэн сүү бэлтгэл, фермийн аж ахуйг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Агро Ферм” ХХК, Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран энэхүү фермер өрхүүдийг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн загвар фермийн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр болсон нь ийнхүү бодит ажил боллоо.

Манай улсын шингэн сүүний бэлтгэн нийлүүлэлт улирлын хамааралтай явж ирсэн. Тиймээс энэ салбарыг бодлогоор дэмжих, европ стандартын тэр дундаа кластер фермийг олноор бий болгох шийдэл дээр энэхүү төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд ихээхэн анхаарч байгаа юм.

Олон улсын жишигт нийцсэн фермийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад ХААН Банкнаас хөнгөлөлттэй нөхцөл бүхий жижиг дунд бизнесийг дэмжих зээл олгон хамтарч байгаа бол АПУ Дэйри ХХК фермээс бэлтгэгдсэн сүүг тогтвортой үнээр жилийн 4 улирал худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд хүргэх, Нүүдэлчин Агро Ферм ХХК нь хөдөө аж ахуйн мэргэжилтэн, бэлтгэн нийлүүлэгчдийг нэгтгэх замаар өртгийн сүлжээг бий болгон хөгжүүлэхээр ийнхүү зорьж байна.

Өнөөдөр нээлтээ хийсэн энэхүү орчин үеийн загвар сүүний ферм тус бүрт автомат саалтуур, тэжээл холигч,сүү хадгалах танк зэрэг тоног төхөөрөмж бүхий Европ стандартын үнээний байр, фермер өрхөд зориулсан Канад технологийн амины ороц сууц, гүний худаг, 10 га хэмжээтэй тэжээл тариалах талбай зэргийг цогцоор нь шийдсэн байна.

Тус ферм цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулснаар ажлын байр нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэн татварын шинэ бааз бий болж, жилдээ 1 кластер фермээс 1,2 сая литр сүү бэлтгэгдэн АПУ ДЭЙРИ ХХК-ийн хэрэглэгчдэд цэвэр эрүүл аюулгүй шингэн сүүгээр үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнүүд хүрэх таатай боломж улам бүр баталгаажих юм. Хамтрагч талуудын зүгээс цаашид уг төслийг өргөжүүлэхээр 2019 онд 3, 2020 он 3 цогцолбор фермийг тус тус ашиглалтад оруулах дунд хугацааны зорилт тавин ажиллаж байна. Нүүдэлчин Агро Ферм ХХК сүүлийн дөрвөн жилийн турш АПУ Дэйри ХХК-тай хамтран САЙН, ДЭЭЖ, МААМУУ брэндийн шингэн сүүг бэлтгэн нийлүүлсээр ирсэн туршлагатай хамт олон юм.

Ферм сонирхогчиддоо зориулан кластерын загвар фермийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулах юм байна. Фермийн үйл ажиллагаатай танилцах бол 70000789 утсаар холбогдоорой.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-28 124.158.126.145

Classter farm geed l hed honog yarilaa. Gants baishin barij dotor ni heden unee oruulj saahleer classter bolohgui shte. Buhel buten borluulalt, niiluulet, uildverlel, R&D niilsen tsogts butetsiig classter gehees bish iim ch classter gej bhgui l de.

Avatar

Зочин 2018-08-28 66.181.166.134

5555

Avatar

Зочин 2018-08-28 66.181.166.134

Klaster gej yu gej bga yum be

Avatar

zochin 2018-08-28 183.177.106.67

yostoi shan medee bn shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж