Бид “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол…” хэмээн дуулдаг. Тэгвэл бүх үеийнхний хүүхэд насыг сануулах хуучны тоглоом, дурсамжийг хадгалсан нэгэн сонин гудамж ӨМӨЗО-ны төв Хөххотод нээлтээ хийлээ.
Хөххотын Сайхан дүүрэгт байгуулсан энэхүү гудамжинд өнгөрсөн зууны 60-аад оноос өнөөг хүртэлх хүмүүсийн дурсамжийг хадгалсан уран баримлуудыг байрлуулж тухайн цаг үеийг сануулах тусгай тохижилт хийсэн нь маш онцлог шийдэл болжээ. 636 метрийн урт, 20 метрийн өргөн энэхүү гудамжийг гурван үндсэн хэсэгт хуваан тохижуулсан байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ