НҮБ алуурчин роботуудын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

НҮБ алуурчин роботуудын талаар хэлэлцэж байна

НҮБ алуурчин роботуудын талаар хэлэлцэж байна

Швейцарын Женев хотноо НҮБ-ын зүгээс зохион байгуулж буй уулзалтад алуурчин роботуудын талаар хэлэлцжээ. Хүний оролцоогүйгээр дайн өдөөж чадах ирээдүйн зэвсгүүдийн тухай мэргэжилтнүүд хэлэлцсэн байна.

Долоо хоногийн турш үргэлжлэх уг чуулга уулзалтад мэргэжилтнүүд өөрийгөө удирдаж чадах автономит эрхтэй робот болон хиймэл оюун ухаануудад хориг тавих болон удирдах зэрэг асуудлын талаар санал бодлоо солилцоно.

Уулзалт эхэлсэн эхний өдөр /2018.08.27/ Эмнести олон улсын байгууллагын судлаач дэлхийн улс орнуудад хандаж “хориг” тавих саналын талаар мэдэгдсэн байна.

“Одоо цагт алуурчин роботууд бол уран зохиолын зөгнөл биш болсон. Өөрчлөлт хийхэд оройтоогүй байна. Автономит өөрийгөө удирдаж чадах технологиудад хориг тавихын төлөө дэлхийн олон улс орон хамтран ажиллах шаардлагатай. Эс тэгвээс ирээдүйд өндөр хөгжилд хүрэхийн тулд  дэлхийн улс орнууд өөр хоорондоо тэмцэлдэж дундаас нь автономит чадвартай зэвсгүүдийг хурдацтай хөгжихөд хүргэнэ” гэж Эмнести байгууллагын судлаач Раша Абдул Рахим чуулга уулзалтад цугласан төлөөлөгчдөд сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS
Г. БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж