Агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг | News.MN

Агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг

Агаарын бохирдол сэтгэцэд нөлөөлдөг

Дэлхийн олон хөгжиж буй орнууд агаарын бохирдлоосоо салах аргыг эрэлхийлж байна. Гэвч хөгжиж буй орнуудын хувьд агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө, мөнгө зөв төлөвлөгөөг яаралтай хийхгүй бол агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг АНУ, Хятадын эрдэмтдийн хамтарсан судалгаа харуулж байна.  Энэхүү судалгаагаар агаарын бохирдлын архаг хордлогын улмаас хүний сэтгэхүй, оюун санаанд өөрчлөлт ордог нь судалгаагаар тогтоогджээ. Америк, Хятадын хамтарсан судалгааны баг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 20 мянган хүний математик болон ярианы ур чадварыг ажиглан энэхүү судалгааны дүнг гаргасан байна. Энэ судалгаагаар ялангуяа агаарын бохирдлоос үүдэлтэй сэтгэхүйн өөрчлөлт ахимаг насныханд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход юмаа мартах, орон гаран болох зэрэгт нөлөөлж байна гэж үзэж байгаа юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар агаарын бохирдолтой орнуудын жагсаалтыг тэргүүлж буй. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг олон улсын байгууллагынхан шүүмжилдэг.

Дэлхийн хүн амын 80 гаруй хувь агаарын бохирдлын хэмжээгээр нэн аюултай түвшинд амьдарч, амьсгалдаг гэсэн судалгаа байдаг аж. Чимээгүй алуурчин гэгдэх агаарын бохирдлын хор нөлөөнөөс үүдэлтэй нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. Дэлхий даяар жилд долоон  сая хүн агаарын бохирдлоос болж эрт нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.

Агаарын бохирдлоос болж Альцгеймер буюу тэнэгрэлийн өвчний болон бусад сэтгэцэд нөлөөлөх олдмол өвчнүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Судалгаагаар агаарын бохирдол нь хүний насжилтыг хорогдуулж, хүний сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

АНУ-ын Йелийн их сургуулийн  ‘Нийтийн эрүүл мэндийн сургууль’’-ийн профессор Ши Чень ‘ Агаарын бохирдлын аюултай түвшинд хүний бие махбод тэр дундаа хүний оюуны чадамж, боловсролын түвшин нэг төвшнөөр буурахад нөлөөлдөг. Агаарын бохирдол нь хүний боловсролын түвшинг нэг жилээр бууруулж байгаа нь маш том сөрөг нөлөө юм. Түүнээс гадна 64-өөс дээш насны иргэд, эрчүүд, боловсролын түвшин доогуур хүмүүст агаарын бохирдол бүр ч илүү нөлөөлж буйг тогтоосон. Агаарын бохирдол эдгээр хүмүүст хэрхэн нөлөөлснийг тооцож үзвэл тэд нэг жилээс ч илүү хугацаанд олсон боловсролоо алдсан байж болох магадлалтай’’ гэжээ.

  • Дэлхий даяар  агаарын бохирдлын улмаас жилд долоон сая гаруй хүн хорвоог орхиж байна.
  • 2016 онд л гэхэд агаарын бохирдлоос болж  4.2 сая хүн нас барсан гэжээ.
  • ДЭМБ-аас дэлхийн  нийт хүн амын 91 хувь агаарын бохирдол заагдсан хэмжээнээс хэтэрсэн буюу аюултай төвшинд амьдардаг байна. Энэ нь 10 хүн тутмын нэг нь хортой агаараар амьсгалдаг гэсэн үг юм.
  • Энэтхэг улс агаарын бохирдлын аюултай төвшинд тооцогддог байна. Дэлхийн хамгийн их агаарын бохирдол ихтэй 20 газруудын 14 нь Энэтхэгийн хотууд байдаг аж.
  • Зургаан үхэл тутмын нэг нь агаарын бохирдлын улмаас үүссэн өвчин, эмгэг байдаг байна.

2010 болон 2014 онуудад бас нэгэн судалгааг хийж байсан аж.  Энэ судалгаагаар 10 ба түүнээс дээш настай сургуулийн насны хүүхдүүдэд 24 математикийн асуулт, 34 үг таних асуулт асуусан аж. Судалгаагаар  агаарын бохирдол нь сурагчдын танин мэдэх  чадваруудад сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна.

 

Эх сурвалж: CNN, BBC

Т.МЯДАГ

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Utaa-gamshig 2018-08-29 122.201.21.205

Utaagaa arilgah tsag boljee!!!

Avatar

УТАА- гамшиг 2018-08-29 122.201.21.205

Бохир нүүрсний утаа угаар автомашины утаа үнсний тоос дээр нь цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр нийлээд Улаанбаатарын бохирдол үнэхээр аюултай болоод удаж байна даа. Энэ агаарын бохирдол хүнийг ой санамж муутай огцом ууртай стресстэй амьтан болг

Avatar

Зочин 2018-08-29 211.206.55.63

Tiim shde albaar mongolchuudiig iim blgaj bga shde. Uhernuudiig tejeehed amar

Avatar

зочин 2018-08-29 103.229.121.25

сэтгэц мэдрэлд их нѳлѳѳлдѳг байхаа хэдэн дарга нарынн байдлаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж