Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны тэмцээн

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны тэмцээн

Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн анхны тэмцээн

Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” ангилалтай Ц.Ганболд дасгалжуулагчаар удирдуулсан Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглолтууд 09 сарын 03,05,07-д 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй болно.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжиж, 2016 онд охидын шигшээ байгуулан, дасгалжуулагчаар нь Япон мэргэжилтэн Ики Ёүжиг томилсон билээ.

16 хүртэлх насны охидын шигшээ баг 2017 онд Зүүн Азийн 16 аас доош насны охидын тэмцээний “С” ангилалд оролцон, албан ёсны тэмцээн дэх анхны гоолоо оруулан, хожлоо авсан юм.

Харин энэ жил эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд дахин нэг түүхийн шинэ хуудас нээгдэж, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Гуам, Макао, Умард Марианы Арлуудтай тоглоно.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” ангилалтай Ц.Ганболд дасгалжуулагчаар удирдуулсан Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглолтууд 09 сарын 03,05,07-д 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй болно.

#ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ дуудагдсан хөлбөмбөгчид:

  1. Э.Цэнджав
    2. Н.Дэлгэрзаяа
    3. А.Алтантуяа
    4. Ө.Бадамхатан
    5. Б.Намуун
    6. Ван Баел Лора
    7. О.Цасан-Охин
    8. О.Сарангарав
    9. Э.Номин
    10. С.Удвал
    11. Э.Энхмаргад
    12. Т.Ундрал
    13. Н.Намуунаа
    14. Ж.Должинсүрэн
    15. А.Амин-Оюу
    16. М.Ирмүнзаяа
    17. Г.Ганчимэг
    18. Т.Энхжин
    19. Б.Энхтуул
    20. Г.Цолмон
    21. Г.Солонго
    22. Б.Мөнхзул
    23. Ц.Энхжин
    24. Д.Төгсжаргал
    25. Э.Хүслэнзаяа
    26. Э.Сарангэрэл
    27. В.Мягмарсүрэн
    28. Н.Дашдулам
    33. Н.Номин

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж