Английн Премьер лигийн "Арсенал" клуб Францын "ПСЖ" клубын Уругвай довтлогч Эдисон Каваниг авахад ойрхон байна. Тэд Каванитай гэрээний нөхцлүүдээ тохиролцсон байгаа бөгөөд түүний төлөө 50 сая фунт төлөх гэнэ. Мөн "ПСЖ" клубын ахлах дасгалжуулагч ч хэрэв түүний төлөө 50 сая фунт төлсөн тохиолдолд явуулахаас татгалзахгүй байгаа аж. Одоогийн байдлаар 27 настай довтлогч энэ улиралд 26 тоглолтод оролцон 13 гоол оруулсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: www.mminfo.mn