Чөлөөт бөхийн “Женко” клуб, Японы “Ичиши” клубийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг “DREAMER-S” өсвөр үеийн тэмцээн наймдугаар сарын 25-26-нд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Хоёр дахь удаагийн тэмцээнийг “Женко” чөлөөт бөхийн клуб, Японы “Ичиши” клуб хамтран зохион байгуулсан бөгөөд 27 байгууллагын 300-аад тамирчин хөвгүүдийн 34, 37, 42, 46, 50, 55, 63, 76, охидын 30, 35, 40, 46, 52, 56, 60, 65, нийт 16 жинд өрсөлдөв. Тэмцээнд Япон, ОХУ-ын Буриадаас өсвөр үеийн бөхчүүд оролцсон нь тэмцээнийг нэр хүндийг өсгөсөн юм. Японы “Ичиши” клубээс нийт 30 гаруй өсвөр үеийн тамирчид манай оронд ирсэн бөгөөд “Женко” клубтэй 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Хөвгүүдийн 34 кг: 1. Бато Ганданов (ОХУ, Буриад) 2. Ицоки Вонашира (Япон) 3. П.Сумъяабазар (Алдар), Ш.Буянбат (Арслан)
37 кг: 1. Эйта Шимода (Япон) 2. А.Анх-Эрдэнэ (Налайх) 3. О.Булганбаяр (Дархан-Уул), Буянто Цырен (ОХУ, Буриад)
42 кг: 1. Ц.Баярсайхан (SG клуб) 2. Э.Ганбаяр (Архангай) 3. Э.Бямба-Оргил (Дархан-Уул), Бэлигтэ Ганжапов (ОХУ, Буриад)
46 кг: 1. Б.Отгонбаатар (Баянхонгор) 2. Н.Очир-Эрдэнэ 3. Б.Балжинням (хоёул Дархан-Уул), Сора Номүра (Япон)
50 кг: 1. Н.Ганболд (Дорноговь) 2. Г.Батнасан (Арслан) 3. Э.Энх-Амгалан (БТСДуС), Г.Энхням (Дархан-Уул)
55 кг: 1. Владимир Ренчинов 2. Дамдин Цыренжанов (хоёул ОХУ, Буриад) 3. Э.Үржинжав (Женко), Б.Батзориг (Алдар)
63 кг: 1. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор) 2. Кота (Япон) 3. Ж.Далайдорж (Баянхонгор), Х.Сүххуяг (Хөх Эрчис)
76 кг: 1. А.Цэрэн-Очир (73 дугаар сургууль) 2. А.Дэмбэрэлцэрэн (БТСДуС) 3. Д.Эрдэнэсайхан (Хөвсгөл), Г.Балжинням (БТСДуС)
Охидын 30 кг: 1. Мона Эзака (Япон) 2. Б.Ариунзул 3. Б.Үүрийнцолмон (хоёул Арслан), Д.Анужин (Дархан-Уул)
40 кг: 1. Чисато Йошида (Япон) 2. Б.Номин (SG клуб) 3. Фүка Кондо (Япон), Э.Одгэрэл (Төв)
46 кг: 1. Харүна Момкава (Япон) 2. Б.Оджаргал 3. Б.Хонгорзул (хоёул Архангай), Б.Халиун (Япон)
52 кг: 1. М.Мөнхгэрэл (Женко) 2. Б.Хулан (Япон) 3. Б.Хишигсүрэн (Баянхонгор), Минами Марү (Япон)
56 кг: 1. Момока Китада (Япон) 2. Бичигмаа (Дорноговь) 3. М.Түмэн-Өлзий (Хөх Эрчис), Т.Алтжин (БТСДуС)
60 кг: 1. Б.Марал 2. М.Цолмон (хоёул Женко) 3. Г.Цэнд-Аюуш (Говь-Алтай), Б.Буянхишиг (Дархан-Уул)
65 кг: 1. Рэнцэнханд (Хангарьд) 2. Д.Халиун (Дархан-Уул) 3. А.Даваажаргал, Б.Дэлгэрцэцэг (хоёул SG клуб)
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО