Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдэн сард зохион байгуулах хуваарийг албан ёсоор баталлаа. ДБНХ-ны олон гишүүн орнууд жил бүр тогтмол календартай байх хүсэлт тавьсны үндсэн дээр тус шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн гүйцэтгэх хороо нь тэмцээнийг зохион байгуулах хотын нэрийг дөрвөн жилийн өмнөөс урьдчилан батлахаар тогтсон байна. Ингэснээр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах улс, хотуудад зохион байгуулахад бэлтгэх хугацаа олгож байгаа юм.
ХЭДДҮГЭЭР САРД ЯМАР ТЭМЦЭЭНҮҮД БОЛОХ ВЭ
Насанд хүрэгчдийн тивийн АШТ – дөрөв, тавдугаар сард
Өсвөр үеийн тивийн АШТ – Зургадугаар сарын сүүлийн хоёр долоо хоног
Залуучуудын тивийн АШТ – Долдугаар сарын эхний хоёр долоо хоног
Өсвөр үеийн ДАШТ – Долдугаар сарын сүүлийн долоо хоног
Залуучуудын ДАШТ – Наймдугаар сарын дундуур
Насанд хүрэгчдийн ДАШТ – Есдүгээр сарын дундуур
23 хүртэлх насны ДАШТ – Аравдугаар сард
Дэлхийн цомын тэмцээн – Арваннэгдүгээр сар
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО